ЭДИЙН ЗАСАГ

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээл гэж юу вэ

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулсан.

Үүний нэг салаа мөчир болох ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгийн зээл өнгөрөгч долоо хоногт олгогдож эхлээд буй. НӨАТ төлөгч ААН болон бичил бизнес эрхлэгч иргэдэд уг зээл олгогдоно. Зээл 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай.

Хэрвээ барьцаа хөрөнгийн дутагдалтай байвал ААН-үүд зээлийн дүнгийнхээ 60 хүртэлх хувьд нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулах боломжтой.

ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгогдоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button