Нийгмийн

Л.Бямбасүрэн нарын ИНЕГ-ын удирдлагуудыг шалгах ажлын хэсэг байгуулагджээ

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн шинжтэй хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлсэн. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамнаас сүүлийн үед зарим ТББ-ын гомдол болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой мэдээллийг шалган тодруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан байна.

Ажлын хэсгийг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ахлах бөгөөд гишүүдэд тус яамны хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд багтжээ. Ажлын хэсгийнхэн 2021.04.01-ний өдрийн дотор дүгнэлтээ гаргаж, танилцуулах үүрэг хүлээж байгаа аж.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдлуудаас үүдэж, МАН-ын удирдлагын түвшинд түүнийг албан үүргээс нь чөлөлөх асуудал сөхөгдсөн ч УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, ТНБД С.Батболд нарын хүмүүс хамгаалж, Л.Халтар сайдтай ойлгуулцсан гэх мэдээлэл хөшигний ард хөвөрч буй.

Улмаар уг ажлын хэсгийнхэн Л.Бямбасүрэнгийн алдаа дутагдлыг шалгаж буй нэрээр дүгнэлтээ эерэг талд гаргана гэх мэдээлэл хүртэл яригдах болсон юм.


Энэ талаарх өмнөх контент:

ХЭРГҮҮД: Л.Бямбасүрэн нарын ИНЕГ-ын удирдлагуудыг 4-6 хэрэгт шалгаж, заримд нь яллах дүгнэлт үйлджээ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-22 09:20

Арьс шир ноосны урамшууллыг ш�##�гаж зогсоогоочээ

Уншигч
Уншигч
2021-03-22 10:42

Яамнаас ажилын хэсэг байгуулж ш�##�гах боллоо гэнэ үү одоо бүүр дампуураад яам бүхэн мөрдөх �##�батай болох уу цагдаа атг гээд хууль хян�##�тад нь өгөөд ш�##�гуулна биз хулгайч нараа байгууллагаа тонож мөнгө олж дээдсүүдээ тэжээдэг намаа санхүүжүүлдэг мөнгөний машинуудаа хамга�##�ах арга юумуу тэр ажилын хэсэг нь буруугүй байнаа гэвэл хууль хян�##�тын байгууллагад ш�##�гуулахгүй ял завших болж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button