НИЙГЭМ
Дуучин Д.Болд гүйцэтгэлийн хөлсөө төлөөгүйгээс шүүхэд дуудагджээ

Өчигдөр /2021.03.21/ ЦЕГ-ын цахим хуудсаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлах мэдээ оруулсан.
Энэ талаар дуучин Д.Болд өөрийн цахим хуудсандаа "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе” шоу үзээд хэвтэж байгаа шүү” гэж нийтэлсэн билээ.
Харин эх сурвалжийн өгч буй мэдээллээр дуучин Д.Болд реклам, сурталчилгаа хийлгэсэн гэх 1.000.000 орчим дүн бүхий мөнгөн дүнг төлөөгүй, оршин суугаа хаяг дээрээ байгаагүй учир иргэн хохирлоо барагдуулахаар Иргэний хэрэгт хариуцагчаар татаж, нэхэмжлэл өгчээ. Түүнийг ХУД-ийн ИХАШШүүхийн 2020.05.01 дугаар 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр эрэн сурвалжилжээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.