НИЙГЭМ
Ирэх дөрөвдүгээр сарын эхээр “Спутник В” вакцины 300.000 тунг оруулж ирнэ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинээр халдварын 218 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 5610 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт, 42 нь аймаг орон нутагт бүртгэгдсэн байна. Задалж хэлбэл, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо. Мөн Монгол улсад Спутник В вакцины 300.000 гаруй тун ирэх дөрөвдүгээр сард оруулж ирэх болсон байна. Өдгөө тээвэрлэлтийн ажил үргэлжилж буйг хэллээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.