Сурвалжилга, Нийтлэл

Зурхайч М.Намсрай: Цаг тооны бичигтээ коронавирусийг ч зөгнөсөн, 28-нд дахиад газар хөдөлнө

Өчигдөр /2021.03.23/ 23.30 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгдсэн билээ.

Харин зурхайч М.Намсрайн 2021 оны цаг тооны бичигт энэ сарын 23, 28-ны өдөр газар хөдлөлтийн дохио мэдрэгдэнэ гэж бичигдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Байгалийн шинжлэх ухаанд бол газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломжгүй гэдэг. Харин зурхайн ухаанд хэрхэн таамаглах боломжтой байдаг талаар зурхайч М.Намсрайтай уулзаж, тодрууллаа.

ВИДЕО:

-Зурхайн ухаанд газар хөдлөх магадлалыг хэрхэн тооцоолдог юм бэ?

-Манай улсад Одон орон, геофизикийн хүрээлэн гэж бий, уг нь тэдний хийх ажил. Гэхдээ цаг тооны бичигт байгаль, цаг уурын аюул, ослын шинжүүдийг урьдчилан хэлэх шаардлага бий. Хүмүүсийг цаг үеийн үй түмэн үйл явдалд дотроо бодолтой, дороо суурьтай яваг гэж энэ цаг тооны бичгийг хийдэг гэсэн үг. Түүнээс таван төгрөгийн төлөө хийдэггүй. Би бол өвөг дээдсээс өвлөж авсан, аавынхаа авдрын буланд хадгалагдаж байсан эрдмийг дэлгэж, ардчиллын буянаар хэлж яваа хүн. Цаг тооны бичгээрээ газар хөдлөлийн талаар зөвхөн өчигдөр, өнөөдөр хэлж буй хэрэг биш. 1990 оноос хойш тэнгэр хангайн байдал бүхнийг урьдчилж хэлж ирсэн. Цаг тооны бичгийг 30 жил хийсэн хүний хувьд өчигдрийн явдал нэг их гайхалтай юм биш. Би хэлсээр, хийсээр ирсэн, тэр бүхэн маань таарсаар ирсэн.  

Гайхамшигтай юм нь юу гэвэл, манай ард түмний зурхайн ухаанд коронавирус гэдэг аюулыг үзэшгүй 12 дүрстэй, хүний сэтгэлд үүрлэн орогногч, хорлол язгуур нь хижиг шиг, хүн төрөлхтнөөс үүрд тусгаарлагдсан сэтгэлийн амьтан шиг юм байдаг гэж хэлсэн байдаг. Өнөөдөр 13 төрлийн мутацид орсныг нь шинжлэх ухаан нотолж байна.

Зөвхөн газар хөдлөлт биш, 20-р хуудаст байгаа цагаан давааны ослыг хас тэмдэгтэйгээр, аюулт үзэгдэл хэмээн зөгнөсөн байна. Үүнийг хүмүүс ярихгүй өнгөрсөн. Яагаад газар хөдлөхийг онцолж байна вэ гэвэл, шинжлэх ухаан урьдчилан хэлэх боломжгүй гэдэг. Энэ бол агуу их математик, 64 оронтой тоо боддог боддог ард түмний хүүд 365 хоногийн үйл явдлыг тооцчих өв их материал байна. Түүндээ үндэслэж хийгээд зоригтой гаргаж, тавьдаг.

Тооцоолол хийдэг арга яривал бүхэл бүтэн хичээл заана, хэдэн өдөр болно. Нэг өдрийн дор хаяж 70, 80-аад шинжийг зурдаг.

-Нэг жилийн цаг тооны бичгийг хийхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-2022 оны цаг тооны бичгийг одоо нооргийг нь хийгээд явж буй. Завтай, ухаан санаа төвлөрсөн үедээ барьж авдаг. 80 нас дөхөж буй хүнд алдах, буруу зөрүү харахыг үгүй гэхгүй. Газар хөдөлсөн байлаа ч ард түмэн мэдээгүй өнгөрөх тохиолдол олон байдаг. Энэ сарын 28-нд хөдөлнө, гарцаагүй.

-Та өнгөрөгч оны Цагаан даваан осол, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал зэргийг мөн зөгнөсөн байдаг юм билээ?

-Цагаан даваан ослыг бичсэн. Мөн коронавирус гарч ирэхийг ч 2020 оны цаг тооны бичгийн 8-р хуудас хэлсэн. Өвөл, зунд хоосноор зүдрэх гайтай гэж.

2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр цаг тооны бичгээ хэвлэлд өгсөн байна. Үүндээ 2008 оны долдугаар сарын 1-нийг гэнэтийн үйлдэл, аваар ослоос сэргийлбэл зохино гэж бичсэн. Улс төрд шинэ шинэ залуус хүчтэй орж ирнэ. Мөн нэг цагаан, дөрвөн ногоон, долоон улаан мэнгэтнээс бусад нь азтай гэж бичсэн. Энэ мэнгэний дөрвөн хүүхэд тэнд очоод буудуулчихсан.

-Таараагүй өнгөрсөн тооцоолол байдаг уу?

-Бий, таараагүйг нь тэмдэглээд явдаг. Үүн дээрээ дүгнэлт хийгээд, дараагийн цаг тооны бичгүүддээ залгамж холбоогоор нь залруулахыг хичээдэг. Алдаа байлгүй яах вэ. 80-90 хувь нь таарах ч, 20-30 хувийн алдаа бол бий л дээ.

-Хүмүүс цаг тооны бичгийг Цагаан сараар гаргаж ирээд л далд хийчихдэг шүү дээ. Өчигдөрийн үйл явдлаар байнга харж байвал зүгээр юм байна гэж ойлгох шиг боллоо.

-Тэгэлгүй яах вэ. Энэ цагаагчин үхэр жилд ямар хүмүүс сэрэмжилбэл зүгээр вэ гэдгийг ч бичсэн. Тухайлбал, хий насаар 43, 48, 51, 55, 69 настай хүмүүс зуурдын юманд өртөж болзошгүй. 49, 55, 61, 68, 77 хүмүүс биеэ сайтар гамнаж, эмчилгээндээ итгэж явах нь чухал шүү. Үхэр жилд, тэр тусмаа цагаагчин үхэр жилүүдэд ингэж гарч байсан баримт байгаа юм. Миний цаг тооны бичиг бол хүний төлөө хийгддэг.

-Цаг тооны бичиг тань хаагуур худалдаалагддаг вэ?

-Өөр дээрээс ихэвчлэн худалддаг, 2021 оны цаг тооны бичиг зарагдаад дуусаж байна.  

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ggggg
Ggggg

Тэгээд зөгнөсөн юм бол хэлэхгүй яасан юм

зочин
зочин

Өдөр бүр л хэд хэдэн удаа газар хөдөлдөг биздээ. Хотоос хол ойр л гэхээс

Azaa
Azaa

Chi 21r zuund amidarch bga bizdee, tegeed xeleegvi yasiin ch gex shig....

Аялагч
Аялагч

За ёстой корона-г гацхан Тэрбиш гуай л тойруу ч хэлсэн. Энэ баагий бол цаашаа шүү. Архивт гахай жилийн сонин хуанли хадгалагдаж байгаа шүү.

sj
sj

ochigdrin gazar hudlult notloor bn shude

Ганхүү
Ганхүү

ер нь бол яг таг л бичээд л байдаг хөгшин байна лээ.

Зочин
Зочин

Коронаг хэосэн гэж худлаа ярь. Тэрбиш гуай харин хэлсэн байсан

Khurelbaatar Dagva
Khurelbaatar Dagva

Гайхалтай байна ийм хүмүүс олон байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button