Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ОЮУ ТОЛГОЙ: Секундэд 918 литр ус хэрэглэхээр гэрээлж, усны нөөц хомсдох эрсдэл үүсжээ

УИХ 2019 онд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталсан. Харин уг тогтоолын хэрэгжилтийн талаар С.Бямбацогт, С.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавиад буй. Асуулгын хариуг ЗГХЭГ-аас, Ц.Нямдоржийн гарын үсэгтэйгээр өгчээ.

Үүнд Оюу толгой төсөлд усны нөөцийн асуудал хөндөгдсөн байна. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Усны тухай хуулийг ашиггүй баталсан, үүнд үндэслэж дараах гэрээнүүд ард түмний өмч – байгаль, экологид ээлгүй хувилбараар хийгдэж ирсэн талаар эдийн засагчид онцолдог.

-НӨӨЦӨӨ 2040 ОН ХҮРТЭЛ БАТЛУУЛЖ, СЕКУНДЭД 918 ЛИТР УС ХЭРЭГЛЭХЭЭР ГЭРЭЭЛЖЭЭ-

Оюу толгой төслийн хүрээнд ус хангамжийн зориулалтаар нээж илрүүлсэн, Гүний хоолойн газрын доорх усны ордын хайгуулын ажлыг 2003-2007 ба 2015 онд хоёр удаа явуулсан байдаг. Үүгээр усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр секундэд 918 литр байхаар тооцож, ус ашиглах гэрээг 25 жилийн хугацаатай буюу 2016.06.07-2045.06.07 хүртэл байгуулсан.

Тэгвэл “Оюу толгой” ХХК өнөөдрийн байдлаар дээр баталсан усны нөөцийн 57-80 хүртэлх хувийг ашиглаж байгаа талаар ЗГХЭГ-ын асуулгын хариуд дурджээ. Одоогоор нийт 351 цэгт гүний усны түвшнийг хэмжиж байгаа бөгөөд зөвшөөрөгдөх доод хязгаараас доошилсон тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг онцолжээ.

Гэхдээ говийн бүсийн газрын доорх ус нөхөн сэлбэгдэхдээ харьцангуй удаан. Иймд цаашид усны нөөцийг 100 хувь ашиглавал нөөц хомсдох эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орвол усны хэрэглээ эрс өснө. Одоо 80 хүртэлх хувиа ашиглаж байгаа төсөл 100 хувьд өлхөн тулж очих нь ойлгомжтой.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ 6.4, 6.5 ДАХЬ ЗААЛТЫГ ЗӨРЧЖЭЭ-

Түүнчлэн Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний 6.4 дэх заалт биелээгүй байна. Тодруулбал, байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн хараат бус шинжээчийн тайланг гурван жил тутамд БОАЖЯ-нд ирүүлэхээр заасан байдаг. Харин өнөөг хүртэл нэг ч удаа холбогдох тайлан ирээгүй байна. Иймд тайланг олон нийтэд ил тод байлгах тухай 6.5 дахь заалт ч мөн дагаад зөрчигдөж байгаа юм.

Үүнээс төслийн хүрээнд усны нөөцийг байгальд хэр халтай зарцуулж буй талаарх хөндлөнгийн шинжээчийн тайлан яаманд нэг ч удаа ирээгүй гэж ойлгож болохоор байна. Төслийн үндсэн болон туслах үйл ажиллагааны улмаас байгальд болоод хүний эрүүл мэндэд учирсан сөрөг нөлөөллийг тогтоох шаардлагатай гэж нутгийн иргэд удаа дараа БОАЖЯ-нд хандсан талаар ЗГХЭГ-ын хариунд онцолсон нь анхаарал татав.

-6.13, 6.14, 6.17, 6.18, 6.19.1 ЗААЛТУУДЫГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Харин усны нөөц ашигласны төлбөрөө бол “Оюу толгой” ХХК гэрээний дагуу төлсөөр ирж. Тодруулбал, 2011-2019 оны хооронд 104.3 сая метр куб ус ашиглаж, үүндээ ноогдох 100 тэрбум төгрөгийг төлжээ.

Гэвч эхэнд дурдсанчлан уг хөрөнгө оруулалтын гэрээ болон Усны тухай хууль нь өөрөө ашиггүй хийгдсэн гэгддэг. Үүнтэй ЗГХЭГ мөн санал нэг байгаа аж. Өөрөөр хэлбэл усны нөөц ашиглах тухай агуулга бүхий 6.13, 6.13.1, 6.13.2, 6.14, 6.17, 6.18, 6.19.1 дэх заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, өөрчлөн найруулах хэрэгтэй хэмээн дүгнэсэн байх юм.

Тодруулбал Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн байна.

Харин хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан заалтууд нь:

  • Усны нөөцийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр илрүүлбэл ашиглах эрхийг тэр талд олгоно
  • Уг усны нөөцийг өөр ААН-үүдэд хэрэглүүлэхгүй, зөвхөн Оюу толгой төслийнх байлгах
  • Усны нөөц ашигласан төлбөрийг хөрөнгө оруулагчийн албан татвараас хасаж тооцох
  • Ус ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, 20 жилийн хугацаагаар тухай бүр сонгож болох зэрэг хэт хөрөнгө оруулагч талд ашигтай агуулгатай гэж үнэн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тухайн үед Усны тухай хуулийг батлахад хөрөнгө оруулагч тал нөлөөлөл үзүүлсэн гэж яригддаг. Мөн хууль батлалцахад оролцсон Монголдоо толгой цохих усны эрдэмтэд өдгөө Оюу толгойд ажилладаг гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл Оюу толгой төсөл дээрх агуулгад өөрчлөлт оруулах шаардлага байсаар ирсэн юм.

Хэдийгээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай болгох хэлэлцээрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар идэвхийлэн хийж буй нь нэг талдаа улс төрийн оноо авах зорилготой хэдий ч дээрх мэт зөв циклүүдэд нь өөрчлөлт хийж чадвал Монголын ард түмэнд ашигтай.

Түүнчлэн МАН засаг барьж байх үес баталсан 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлд энэ мэтчилэн түлхүү ажиллаж буй мөртлөө Ч.Сайханбилэгийн зурсан Дубайн гэрээг цуцлах гэж буй мэтээр гуйвуу ойлголт олон нийтэд өгч буй нь анхаарал татдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гэрээг цуцлаач
гэрээг цуцлаач
3 сар 25, 2021 08:29

БАЯЛАГИЙГ нь ухаад, усыг нь дуусгах энэ гэрээг цуцлаач. ОДОО МАН ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баахан ХУДЛАА ярина даа. ШУУД гэрээг цуцлаач

Уншигч
Уншигч
3 сар 25, 2021 11:38

ОТ, ус гэсэн сэдвээр бичмээр байгаа бол эхлээд сайн судлах, ойлгох хэрэгтэй л дээ. Гүнийн усны нөөцийн хэмжээ, үйлдвэрлэлд ашиглаж байгаа усаа эргүүлэн ашиглах хувь хэмжээ 2-г ч ядаж ойлгоогүй. Хоосон том том үг орсон гарчиг тавьчихаар сүрхий нийтлэл болчихно гэж бодох нь уншигч биднийг дорд үзсэн хэрэг.

Зочин
Зочин
3 сар 25, 2021 12:05

яг зөв. Сан�##� нэг бна

Zochin
Zochin
3 сар 25, 2021 12:08

Hyatadaas tsahilgaan tatdag yum bnlee, usaa ch hyatadaas tat!

Taivnaa
Taivnaa
3 сар 25, 2021 12:14

Saaral us hereglej,tuuniigee dahin dahin ashigladag gedgiig tsoon hun l medeh baihdaa.Mongold gants baih tsewershuuleh baiguulamj end baina.Niitlel bichih gj baigaa bol oorsdoo jaahan sudlaach.Nogoo har mass ni yuch oilgoogui tsutsal,haa geed l hutsaad baihiim.

Хэннчбиш
Хэннчбиш
3 сар 25, 2021 12:18

Хэрлэн говь төслийг ОТ-н дэмжлэг оролцоотойгоор хэрэгжүүлэх цаг болсныг хэлээд байггаа хэрэг бус уу?Жилд 27000 км/ус үерээр гадагшаа �##�ддаг гэдгийг "хоёр найз" олж мэдээгүй яваа бололтой

Зочин
Зочин
3 сар 25, 2021 17:33

Оюу толгойг хятад руу нь хөөж гарга манай баялагаас хол байлгах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 25, 2021 18:45

Маш буруу ташаа мэдээлэл байна даа.

Setguulchid
Setguulchid
3 сар 25, 2021 18:58

Mash dutuu, hainga bichsen baina. Gunii usnii talaar bichij baigaa bol usnii mergejiltnuudtei zuvlulduj mergejliin medeeleltei bolchihood iim hemjeenii “dugnelt” bich

Зочин
Зочин
3 сар 26, 2021 12:14

Зүгээр хөрөнгө оруул�##�тын гэрээг хараад, хэвлэл мэдээлэл дээр гараад байгаа мэдээлэл дээр тулгуурлаж бичжээ. Оюу толгой уурхайн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитыг Байг�##�ь орчны үйл ажиллагаан дээр нь 2 жил тутам хийгддэг, хөндлөнгийн усны аудит мөн хийгддэг. Мөн Хөрөнгө оруулагчийн, ISO аудит гээд гөөмөн их аудит хийлгэдэг уурхайдаа.
Д�##�д уурхайн ашигл�##�тад орсон уурхайн хүчин чад�##�д өөрчлөлт орохгүй ээ... гээд засаад бичвэл их л юм байна дээ энэ нийтлэлд.

Зочин
Зочин
3 сар 26, 2021 19:29

Сайн суд�##�ж байж бичмээр байна. Массад хандсан мэдээг сайн бэлдэж, з�##�гихад бэлэн болгож, зажилж өгөхгүй бол болохгүй. Уур бухимд�##�, буруу зөрүү ойлголт өгөхөөс өөр ашиг тусгүй. Үүнийг сайн анхаар. Хэд хэдэн тоо баримт хэлж өгье. ОТ бол усыг хэмнэлттэй хэрэглэдгээрээ дэлхийд дээгүүрт ордог уурхай. Ашигласан усныхаа 80 аас дээш хувийг тогтмол дахин ашигладаг. Ашиглаж буй ус нь ундны ус биш. Маш их давстай, маш их хатуулагтай ус. Усанд ороход ч гологддог, үс тросс шиг болоод, арьс хуурайшдаг. Хэт гүний ус. Ундны усанд ашигладаг гүехэн уст давхаргатай гидравлик холбоогүй. Ус ашигласны төлбөрт орон нутагт маш их мөнгө төлдөг. Усны мониторингийн суд�##�гааг маш сайн хийж, м�##�чид ард иргэдийг оролцуулж, холбогдох газрууд нь хян�##�таа тавьж байдаг. Хур ихтэй жил тохиоход м�##�чдын худгийн гарц нь нэмэгдэж байгаа. Уурхайгаас биш, хур тунадаснаас л хамаар�##�тай.

Монгол
Монгол
3 сар 27, 2021 18:24

Усаа дахин ашиглах төхөрөмжтөй болов уу. Ус ашигласан төлбөр төлдөг болов уу

Зочин
Зочин
3 сар 30, 2021 14:25

ОТ байг�##�ь орчны хян�##�т шинжилгээний үр дүнгээ жил бүр ot.mn дээрээ нийтэлдэг. тэнд нь усны мониторингийн үр дүн болон бусад бүх байг�##�ь орчны мэдээллүүд байдаг. ядаж тэндээс нэг өгүүлбэр харчихаад олон нийтэд мэдээлэл өгдөг болоосой ! Сүржин нэр тавьж хүмүүсийн анхаар�##� татах гээд ядсан, болхи нийтлэл болж

Холбоотой мэдээ

Back to top button