НИЙГЭМ

Х.Нямбаатар сайд Т.Чимгээгийн нөхөр, ахтай уулзах үеэр ХЭН, ЮУ хэлэв

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөн зарлаж байгаа билээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, нөхөр С.Бямбасүрэн нартай уулзлаа.

Х.Нямбаатар:- Би тан дээр ийм шалтгаантай ирлээ. Нэгдүгээрт, та эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, цар тахалтай үед хорио цээрийн дэглэм сахиад олон хүн цуглуулахгүй байх нь зүйтэй. Гуравдугаарт, эрүүдэн шүүхтэй холбоотой эрүүгийн хэргийг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим хэлэлцэх асуудлынхаа дараалалд оруулсан байна лээ.  Шийдвэрийг нь хүлээвэл ямар вэ. Ийм гурван зүйлийг хэлэхээр хэллээ.

Би ХЗДХ-ийн сайдын хувиар УДШ-ийн Хосбаярт албан бичиг явуулсан. Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргийн гэм буруугүйн асуудлыг огт хөндөөгүй. Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харьцсан асуудалд харамсаж байна.

Ерөнхий сайд энэ асуудлаар ийм агуулгатай байр суурийг илэрхийлж, таны төрсөн дүү Чимгээтэй уулзсан. Цаашид эрүү шүүлтгүй Монгол байхын төлөө таны суултыг хүндэтгэж байна” гэлээ.

Т.Хүрэлбат:- “Надад санаа тавьж, эрүүл мэндээ бод гэсэнд баярлалаа. Тэглээ гээд би өлсгөлөнгөө зогсоохгүй. Дүү минь эмнэлэгт сэтгэл санаагаар үхэж байна. Тиймээс би үргэлжлүүлнэ. Надад өөр гарц байхгүй. С.Зоригийн хэрэг дээр ажилласан бүх шүүгч одоо ажлаа хийж байгаа. Тиймээс тэр Алдар, Соёмбо гэх мэт шүүгчдийн эрхийг түтгэлзүүлж болдоггүй юм уу” хэмээв.

Х.Нямбаатар:- Миний сонссоноор III сарын 31-ны хурлыг Хосбаяр дарга даргалах юм билээ.  III сарын 1-нээс шүүхийн тухай хуулийг шинээр мөрдөж эхэлсэн.

ШЕЗ томилгооны сонсгол хийгээд, шинээр томилогдтол тодорхой хугацаа болно. Бараг 60 хононо. ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгч нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг ШЕЗ-д явуулах бүрэн эрхтэй” гэлээ.

С.Бямбасүрэн:- Жинхэнэ гэр бүлээрээ хохирч яваа хүн бол би. Надад тэр бичлэгийг анх над руу явуулсан.

Х.Нямбаатар:- Таны сэтгэл зүйг зориуд өвтгөхийн тулд явуулж.

С.Бямбасүрэн:– 2015 оны тавдугаар сард над руу анх явуулсан. Сүүлд ТЕГ-ын Мөнхгал гэх мэт хүмүүс тэр бичлэгийг надад дахиад үзүүлсэн. “Танай авгай чинь ингэж явдаг юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгж надад дарамталсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн.

Х.Нямбаатар:- Бид гурван шатны шүүхийн асуудлыг яриагүй. Эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөж, шалгуулахыг хүсэж буйг дахин хэлье.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Нямбаатараа чи болио шог харагдаж бна нямдоржийн өмнөөс гүйгээд тонгоуулав даа смэйл шүү дээ цаадах чинь шүүх асуудлыг шийдсэн та нар захи####агчийг олох ажил хийхгүй юм уу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button