НИЙГЭМ

Х.Нямбаатар гишүүн тойргийнхоо БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ танилцлаа

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар тойрогтоо ажиллаж, зарим бүтээн байгууллалтын ажилтай танилцсан байна.

Тэрээр УИХ-ын 76-р тойрог, СХД-ийн 26, 3, 4, 5, 6-р хороодод өрнөж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж тойрогтоо ажиллалаа. 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан 100 болон 150 ортой хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад орохоор болоод байна.

Мөн холбогдох яамдын мэргэжилтнүүдийг байлцуулан автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. Тухайлбал, 3, 26-р хорооны халуун усны байрнаас их наран, буяны зам хүртэл баригдаж буй 1,2 км хатуу хучилттай автозамын ажлын явцтай холбогдох яамны мэргэжилтнүүдийг байлцуулан танилцаж есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн 26-р хорооны Баян Булгийн 2-р гудамжнаас Мандал овооны 3-р гудамж хүртэл баригдаж буй 1,5 км хатуу хучилттай автозамын ажлыг үргэлжлүүлэхэд саад болж, газар чөлөөлөх асуудлыг одоо болтол саатуулж буй иргэдтэй уулзан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх талаас нь ярилцаж хариуцсан алба тушаалтанд үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button