ТАНИЛЦ: Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв байдал
Энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар , 31, 4 дүгээр сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Эх сурвалж: ЦУОШГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.