ДЭЛХИЙ

Хунтайж Уильямыг хамгийн халуухан халзан эрэгтэйгээр тодруулжээ

Кембрижийн гүн, 38 настай Хунтайж Уильямыг “Longevita” нэртэй Их Британийн гоо сайхны мэс засалчдын баг хамгийн халуухан халзан эрэтэйгээр тодруулжээ. Тэд интернетээс тоо баримт хайж Уильямыг 17.6 сая удаа халуухан гэж хайсан гэдгийг илрүүлсэн учир ийнхүү дүгнэсэн байна.

Тэрбээр Майк Тайсон, Жэйсон Сэтхэм, Питбулл нарыг давж хамгийн халуухан халзан эрэгтэй болжээ. Үүнийг сонссон Дуэйн Жонсон “Ларри Дэйвид байхад яаж ийм зүйл болдог байна аа” хэмээн жиргэсэн аж.

Ларри Дэвид

Мөн нэг Твиттер хэрэглэгч “Тэр бүхэлдээ халзан биш шүү дээ” хэмээсэн бол өөр нэг хүн “Энэ хүмүүс Rock-ийг мэдэхгүй юм байхдаа? Тэд нар хараагүй юм уу? Уильям Rock хоёрыг хамт зогсоогоод сонго гэвэл би үргэлж Rock-ийг сонгоно” гэсэн байна.

Зарим хүн судалгааны нарийн учир тодорхойгүй байна хэмээж Уильямыг халзан биш байхад нь халуухан гэж хайсан тохиолдлыг оруулсан байх магадлалтай гэж бичжээ.

Эх сурвалж: US Magazine

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button