ДЭЛХИЙ

МЬЯНМАР: Зэвсэгт хүчин хоёрдугаар сараас хойш 43 хүүхдийн амь насанд халджээ

“Save the Children” хүүхдийн эрхийн төлөөх байгууллага Мьянмарын зэвсэгт хүчин хоёрдугаар сараас хойш 43 хүүхдийн амь насанд халдсан гэх зүрх шимшрэм тооцоо гаргажээ.НҮБ-ын Мьянмар дахь тусгай элч Зэвсэгт хүчний авч буй арга хэмжээ илүү харгис хатуу болж байгааг анхааруулсан байна.

Мьянмарын улсын арми өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд төрийн эргэлт хийж эрх баригч намын төрийн албан тушаалтнууд болон Аун Сан Су Чиг баривчилсан билээ. Тэр цагаас хойш Мьянмарчууд олон мянгаараа жагсаал хийсэн бөгөөд цагдаа нар эхэндээ цугларсан хүмүүсийг тараахын тулд даралттай ус шүршигч ашиглаж байсан ч нөхцөл байдал хүндэрч резинэн болон жинхэнэ сум ашиглаж эхэлсэн.

Өнгөрсөн бямба гарагт (2021.03.27) цагдаа, зэвсэгт хүчнийхэн 100 гаруй жагсагчдын амь насанд хүрч хамгийн цуст өдөр болсон. Гэрчүүдийн хэлснээр зэвсэгт хүчний албан хаагчид хүмүүс рүү ямар нэгэн шалтгаангүйгээр дайрч гэртээ байсан хүний амь насанд хүртэл халджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button