НИЙГЭМ

Ууланд амьдардаг Л.Рэнцэндоржийн орон байраар хангагдах эрх зөрчигдсөн гэж үзжээ

Хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа 74 настай Лувсандоржийн Рэнцэндоржийн тухай бид өмнө нийтлэл бэлтгэж байв. Тэрбээр сүүлийн долоон жил Богд уулын бэлд ганцаараа амьдарч байгаа юм. 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед амьдрал нь уруудан, буруу замаар орсон ч өдгөө бусдад төвөг удалгүй амьдрахыг илүүд үзэж яваа нь энэ юм. Тэгвэл ХЭҮК-оос түүний аж төрж буйг хүний эрхийн зөрчил хэмээн үзжээ. Тодруулбал:

…”Р” 74 настай. Яармагийн дэнжийн урд байрлах уулаар гэр хийх болоод 7 жил болсон байна. Ууланд амьдардаг болохоос өмнө шашны сүм хийд, халамжийн газраар нэлээд явсан ч эцэст нь ууланд эрх чөлөөтэй амьдрахаар шийдсэн…

(Л.Р-тэй хийсэн ярилцлагаас)

Комисст цар тахлын хугацаанд орон байраар хангагдах эрхтэй холбоотой 8 гомдол бүртгэгджээ. Цар тахалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос оюутнуудыг оюутны байрнаас гаргахыг шаардсан агуулга бүхий гомдлыг комиссоос шалгаж, шийдвэрлүүлэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабт хандсан. Улаанбаатар хотод очих айлгүй оюутнууд байрнаасаа гарах боломжгүй болох тухайгаа гомдолд дурдсан бол зарим оюутнуудын хувьд гэртээ интернэт сүлжээ байхгүйн улмаас цахимаар хичээлээ сонсох боломжгүй тул оюутны байрандаа үлдэх шаардлагатай байгаагаа дурдсан байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Улсын онцгой комиссын Шуурхай штабт дээрх асуудлыг 5/820 дугаар албан бичгээр шийдвэрлүүлсэн.

Мөн Ковид-19 цар тахлын үеэр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор орон байраар хангагдах эрх нь зөрчигдөх тохиолдлууд гарч байв. Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирээд гацсан 200 гаруй иргэн байна гэсэн албан бус мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотод эхнэрээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэн Б эхнэрийнхээ хамт 9 хоног авто машиндаа хоноглосон тохиолдол гарсан. Эдгээр иргэдийн орон байраар хангагдах эрхийг хангаагүй байна.

ХЭҮК-ийн 20-р тогтоолоос...

ӨМНӨХ НИЙТЛЭЛ


Ууланд амьдардаг Л.Рэнцэндорж: Бусдад төвөг удахгүй, тусламж хүсэхгүй амьдрах л миний ганц хүсэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button