Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 метрийн гүн жорлонгийн нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нүхэнд хүн унаж, бэртсэн гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 12:39 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 12:53 цагт очсон байна. Тодруулбал, 37 настай эмэгтэй Т шинээр ухаж байсан 3 метрийн гүн жорлонгийн нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртсэн байсныг 29 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.