Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 метрийн гүн жорлонгийн нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нүхэнд хүн унаж, бэртсэн гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 12:39 цагт иржээ. Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 12:53 цагт очсон байна. Тодруулбал, 37 настай эмэгтэй Т шинээр ухаж байсан 3 метрийн гүн жорлонгийн нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртсэн байсныг 29 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button