Дэлхийн номын өдөр: Eguur.mn сайтын “Амьдралын ном” буланд нэрлэгдсэн онцлох 26 ном

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж оролцуулдаг билээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хөтлөн явуулж буй уг буланд маань нийт найман эрхэм оролцож, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай халуун яриа өрнүүлсэн юм. Тэдний нэрлэсэн бүтээлүүдийг “Дэлхийн номын өдөр” багцлан хүргэж байна.
ЗОЧИН: Сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуяг

Онцолсон ном
- Г.Аюурзаны эмхэтгэн гаргасан “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”
- Эдгар Аллан Погийн “Шилмэл бүтээлийн чуулган”
ЗОЧИН: Сэтгүүлч, яруу найрагч Б. Ганчимэг

Онцолсон ном
- Лев Толстойн “Анна Каренина”
- Гюстав Флоберын “Бовари хатагтай”
- Теодор Драйзерийн “Керри эгч”
- Ги де Мопассаны “Хонгор найз”
ЗОЧИН: Доктор, профессор, сэтгүүлч, яруу найрагч Жамъянсүрэнгийн Батбаатар

Онцолсон ном
- Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”
ЗОЧИН: Үндэсний Номын сангийн захирал, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо

Онцолсон ном
- “Монголын нууц товчоо”
- “Эрдэнийн сан субашид”
- Галидасын “Үүлэн Зардас”
- Д.Маамын “Газар шороо”
- Расул Гамзатовын “Миний Дагестан”-
ЗОЧИН: УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

Онцолсон ном
- “Бурхан багшийн сургаал”
- Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”
- Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”
- Danil Coleman-ны “Emotional Intelligence”
ЗОЧИН: Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Онцолсон ном
- Экхарт Толлийн “Одоо цагийн хүч”
ЗОЧИН: “Адмон” группийн үүсгэн байгуулагч ноён Р. Энхбат

Онцолсон ном
- Жулиа Эндэрсийн бичсэн “Гэдэс”
- Альбер Камюгийн “ Тахал”
- Достоевскийн “Карамазовын хөвгүүд”
- Сайбара Риэкогийн “Өөрийгөө олсон амьдрал”
- Юваль Ной Хараригийн “Хүн төрөлхтний товч түүх”,
- Юваль Ной Хараригийн “Маргаашийн товч түүх”
- Лев Толстойн “Иван Ильичийн үхэл”
- Наоми клайны “Шок номлол”
ЗОЧИН: Орчуулагч О.Жаргалсайхан

Онцолсон ном
- Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.