АМЬДРАЛЫН НОМВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМ

АМЬДРАЛЫН НОМ | Чинагийн Галсан: Толстой бол хувь хүн биш бурхан

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна. 

Бид энэ удаа зохиолч Чинагийн Галсанг урьж, Герман явахынх нь өмнөх орой уулзан товчхон ярилцлаа.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-ТОЛСТОЙН ЗОХИОЛУУД МИНИЙ ОРОЙ РУУ ОРЖ, СУМ ШИГ, ТЭСРЭХ БӨМБӨГ ШИГ НӨЛӨӨЛСӨН-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Чингиз Айтматов, Лев Толстойн номууд надад их нөлөөлсөн. Тэр тусмаа Лев Толстойн бага нас, залуу насны тухай дурсамжууд, ер нь түүний зохиолууд миний орой руу орж, сум шиг нөлөөлсөн. Тэсрэх бөмбөг шиг нөлөөлсөн дөө. Түүний ном бүтээлүүдийн дотор гайхамшигтай санагдаагүй зохиол гэж үгүй. Бүгд гайхамшигтай. Толстой бол хувь хүн биш бурхан.

Харин Монгол зохиолчдын ном бүтээлээс “Тунгалаг тамир” нөлөөлсөн. “Тунгалаг тамир” “Дөлгөөн дон”-ыг хуулчихсан. Хуулахдаа маш бүтээлч хуулсан. Үүнээс хуулж болох юм байна, хуулахдаа бүтээлч байдлаар хуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Нэг үе би Эрнест Миллер Хемингуэйг шүтдэг байсан. Тэгсэн “Африкийн ногоон толгод” романыг нь уншиж байтал маш их харгис, үндсэрхэг үзэлтэй хүн болох нь илт болсон. Тэгээд л шууд хаясан. Түүнээс хойш нэг ч зохиолыг нь уншаагүй. Манай монголчууд Японы Кавабата Ясүнариг “Мянган тогоруу”, “Цасны орон” зохиолоор нь мэднэ байх. Түүний бичсэн ном бүтээлээс олдож байгааг нь л уншдаг байсан. Хувийн амьдрал нь их сонин. Тэр бол Японыг маш их шүтдэг, япон амьдралыг сурталчилдаг хүн. Амиа хорлохдоо япон хүн шиг биш жинсэн өмд, гялгар хувцас өмссөн байсан. Өдийг хүртэл буруу явж хэмээн сэхээрч, үндэстнийхээ эсрэг байдлаар үхье гэж санасан юм болов уу гэж санадаг.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-Янз, янз. Танилцсан түүх болгон өөр.

Би Орос оронд хайртай. Орос хэлэнд хайртай. Оросын соёлд ч хайртай. Яагаад гэж гайхаж магад. Азиудыг дорд үздэг үзлийг нь дэмжиж байгаа юм биш, Орос орон миний ертөнцийг харах хамгийн том цонх байсан. Орос хэлийг сурснаар Оросын бүх сонгодгийн зохиолыг уншсан. Александр Сергеевич Пушкиныг, Толстойг ч тэр. Оросын утга зохиолыг уншдаг болсноор дэлхий дахиныг харах цонх маань нээгдсэн. Миний хамгийн их хайрладаг зохиолч бол Михаил Юрьевич Лермонтов. Хорвоод 27-хон насалсан. Гэхдээ хүмүүсийн ухамсарт бөмбөг дэлбэлчхээд явсан.

-ЯМАР НЭГЭН ЗОХИОЛЫГ НЬ БИШ БҮХЭЛ БҮТЭН ТОЛСТОЙГ УНШ-

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Толстойн ном зохиол миний ертөнцийг үзэх үзэлд том гэрэл гэгээ болсон. Толгой дотор оюуны нар мандуулж өгсөн. Толстойн гайхамшигтай чанар гэвэл тэр их хөрөнгөнөөсөө татгалзаж, хаячхаад оросын тариачдад зориулсан. Би ч бас баяжих бүрэн боломжтой байсан. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд маш их мөнгө олсон. Хураагаад байсан бол би аль хэдийн тэрбумтан болох байлаа. Гэвч би олсон бүх мөнгөө нийтийн үйлсэд зориулсан.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Оюун санаанд гэрэл гэгээ өгөх үг, өгүүлбэр Толстойн ном бүтээлд их бий. Тиймээс ямар нэгэн зохиолыг нь биш бүхэл бүтэн Толстойг унш гэж хэлмээр байна. Толстой бол маш үнэнч. Өөрийнхөө тухай асар үнэнчээр бичдэг зохиолч. Би ч өөрөө зохиолынхоо нэг баатар болчхоод тэр баатрыг хамаа, намаагүй балбадаг. Түүнийгээ хэзээ нэгэн цагт илчилнэ.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Б.Наминчимэдийг уримаар байна. Б.Наминчимэдийн үг нь яруу байна. Санаа нь маш тодорхой байна. Аймшиггүй зоригтой байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Цэдэвдамбын Оюунгэрэл

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-30 09:45

Хөөх. Толстойг унших дуртай байжээ

Зочин
Зочин
2021-10-30 09:49

Дуртай булан минь оржээ

Мандахтуяа
Мандахтуяа
2021-10-30 13:16

Гайхамшигтай хүн

Зочин
Зочин
2021-10-30 14:18

Өөрийгөө ялсан дуури�##��##� болсон хүн

Зочин
Зочин
2021-10-30 14:19

Энэ хүнд төрийн шагн�##� ардын уран зохиолч өгөх ёстой. Германд танигдсан ганц зохиолч маань. Бас сэхээтэн сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн хүн шүү дээ. МУИС-ийн герман хэлний багш байгаад атаатны дайрлагад өртөж х�##�агдсан байдаг. Монголын анхны германист шүү дээ.

Зочин
Зочин
2021-10-30 19:34

Мундаг хүн шүү

Зочин
Зочин
2021-10-31 15:23

Үнэн шүү.
Манай амьдр�##�д гэрэл гэгээ бүрииг оросууд бии болгосон. Ганц утга зохиолч биш

Холбоотой мэдээ

Back to top button