ДЭЛХИЙ

Канье Уэстийн өмссөн гутал 1.8 сая доллароор зарагдаж рекорд тогтоожээ

Дуучин Канье Уэстийн загварыг нь зохион бүтээж, өөрөө өмссөн пүүз дуудлага худалдаагаар орж зарагдахдаа 1.8 сая ам.доллар хүрч дээд рекорд тогтоосон байна. Өмнөх нь “615 мянган ам.доллароор зарагдсан “Nike Air Jordan” пүүз хамгийн үнэтэй зарагдсан спорт гутлын рекордыг эзэмшдэг байсан юм.

1.8 сая ам.доллароор зарагдсан тус пүүз нь “Nike Air Yeezy 1” загварынх аж. Дуудлага худалдаа даваа гарагт (2021.04.26) “Sotheby’s”-д болсон байна. Каньегийн гутлыг “RARES” нэртэй ховор төрлийн  гуталд хөрөнгө оруулдаг платформ авчээ. Тус платформын хэрэглэгчид компанийн хувьцаа авдаг шиг ховор гутлын хувийг худалдан авч болдог аж. Канье энэ пүүзээ анх 2008 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын үеэр өмсөж байжээ.

“Sotheby’s” мэдэгдэл хийхдээ “Энэхүү дуудлага худалдаа нь пүүз 1 сая ам.доллар давсан анхны тохиолдол байлаа” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button