ДЭЛХИЙ

Хятадын удирдлагагүй пуужин амралтын өдрөөр унах магадлалтай

Хятад улсын удирдлагагүй болсон пуужин ирэх амралтын өдрөөр унах магадлалтай байна. БНХАУ сансрын төслүүдээ өргөсгөн пуужингийн тоогоо нэмэгдүүлж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр БНХАУ тус пуужинг ашиглан сансрын станцын гол бүрэлдэхүүнийг нисгэсэн. Одоо тэрхүү 21 тонн житэй 30 метр урт 5 метр өргөн пуужин удирдлагаа алдсан тул агаар мандалд нэвтрэн чөлөөт уналт хийх аж.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Майк Ховард хэлэхдээ “АНУ-ын Сансрын командлал сансарт буй Хятадын “Long March 5B” пуужингийн байршлыг хянаж байгаа, гэхдээ хаана унахыг нь агаар мандалд нэвтрэснээс хэдэн цагийн дараа л тодорхойлох магадлалтай. Тэрхүү пуужин тавдугаар сарын 8-нд унана гэж тооцоолж байгаа” гэсэн байна.

Харвардын одон орон судлаач Жонатан МакДоуэлл “The Guardian”-д ярилцлага өгөхдөө “Аюул учруулах магадлалтай. Өмнө нь тэд Long March 5B пуужин хөөргөхөд тэр нь дэлхий руу буцаж унахдаа урт төмөр саваа болж Зааны Ясан Эрэг дээр унаж барилгын хохирол учруулсан. Ихэнх нь агаар мандалд шатсан ч гэсэн том хэмжээтэй төмөр газар дээр унасан, хэн ч бэртээгүй нь маш азтай хэрэг” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-06 15:23

BEIJING-ees uragshaa unana. Hunii ami nas ersdene.

зочин
зочин
2021-05-06 16:02

Хятад бас нэг гай авчрах нээ

Зочин
Зочин
2021-05-06 16:54

Зайсан хавьд унана

Зочин
Зочин
2021-05-09 10:45

Эргүү минь зайсан д биш зөвхөн чам дээр унаасай. Уг бээжинд унаасай гэж бодож байлаа

Холбоотой мэдээ

Back to top button