ДЭЛХИЙ

Цэргийн албаа эсэргүүцсэн Мьянмар яруу найрагч нас баржээ

Кет Ти нэртэй Мьянмар яруу найрагч улсынхаа цэргийн албаа эсэргүүцсэний улмаас цагдан хоригдсон аж. Тэрбээр цагдан хоригдож байхдаа нас барсан байна. Кет Ти өөрийн Фэйсбүүк хаяг дээрээ “”Тэд миний толгой руу буудсан ч сэтгэл зүрхэнд минь хувьсгал байгаа гэдгийг үл мэднэ” гэж бичиж байжээ.

Өнгөрсөн бямба гарагт (2021.05.08) Кет Ти эхнэртэйгээ хамт Швебо тосгоны цагдаа нар болон зэвсэгт хүчнийхэнд баривчлагдсан аж. Түүний эхнэр Чау Су “BBC” агентлагт хэлэхдээ “Намайг байцаасан бас миний нөхрийг ч тэр. Тэд хэлэхдээ нөхрийг маань байцаах төвд байгаа гэсэн. Гэхдээ тэр эргэж ирээгүй, цогцос нь л ирсэн” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Тэд намайг өглөө дуудаад нөхөртэйгөө Монива дахь эмнэлэгт уулз гэсэн. Би түүнийг гар, хөлөө хугалсан юм болов уу гэж бодоод очиход түүний дотоод эрхтнүүдийг аваад цогцос хадгалах газарт үлдээсэн байсан” гэсэн аж.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг мэдэгдэхдээ “Түүнийг байцаах төвд тамлан зовоогоод эмнэлэгт хүргэсний дараа тэр нас барсан” хэмээсэн . Тус нийгэмлэг нэмж хэлэхдээ цэргийн эргэлтийн улмаас 780 энгийн иргэн алуулсан гэжээ.

Эх сурвалж: Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button