НИЙГЭМ

“600 орчим ломбардад 30 гаруй тэрбум төгрөгийн эд зүйл барьцаалагдсан байсан”

УИХ-ын чуулганы өнөөдөр /2021.05.14/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөсөн бол өдгөө Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжигдлээ.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Улс орны байдал ломбардын үйлчлүүлэгчдээр харагдана. Энэ үйлчилгээ өргөн дэлгэр болсон нь ядуурал ажилгүйдэлтэй холбоотой. Иргэд банкнаас зээл авахын тулд банкнаас зээл авахааргүй болтлоо батлах шаардлага болдог. Тэгээд аргагүй эрхэнд ломбарднаас зээл авдаг” гэсэн бол Хууль зүй дотоод хэргийн сайн Х.Нямбаатар "600 орчим ломбардад хяналт хийхэд 30 гаруй тэрбум төгрөгийн эд зүйл ломбардуудад барьцаалагдсан байсан. Энэ хууль батлагдсанаар хуулийн дагуу цахим бүртгэлд бүртгэгдье гэсэн юм” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button