УЛС ТӨР

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэ гэх Н.Алтанхуягийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай хуралдаанаас томилогдсон Ажлын хэсэгт тус тус холбогдох шүүх хурал боллоо.

Тодруулбал СЕХ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Н.Алтанхуяг шүүхэд хандсан юм.

Тэгвэл эл нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэв. Улмаар шүүхээс ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өчигдөр түүний бас нэг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн СЕX-ны шийдвэрийг xууль бус xэмээн заxиргааны xэргийн шүүxэд гомдол гаргасныг шүүx xэлэлцээд, УИX-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ыг төлөөлөн нэxэмжлэл гаргаx эрxгүй этгээд гэж үзэн хэргийг xэрэгсэxгүй болгон шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нямсамбуу
Нямсамбуу
2021-05-21 23:11

ЭНЭ НОВШ ДАВАРАХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button