“Бамбарууш” кафег төрд авсан нэрээр “Моннис”-ын Б.Чулуунбаатарын бизнесийг “УГЖИНА”
Сүүлийн үед социализмын он жилээ л санагалзсан төр засагтай болов. Оны өмнө Ю.Цэдэнбалын “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулж, үүр шөнө болтол хандивын тоглолт зохион байгуулсан. Харин өчигдөр буюу эх, үрсийн баяраар Засгийн газар хуралдаж, мөн л ийм дүр төрхтэй шийдвэрүүд гаргалаа.
Тухайлбал:
- Соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад зориулат бус барилга барихыг хориглох
- “Бамбарууш” кафег төрийн бодлогоор дэмжиж, үйл ажиллагааг нь явуулах зэрэг нэрлэгдэх юм.
Эдгээр нь нийгэм хэчнээн либерал байсан ч төрийн сул нь хаяж болдоггүй хүүхэд гэдэг агуулгад холбогдох шийдвэрүүд. Энэ үүднээсээ бас зөв. Жишээлбэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрууд хүүхдэд чиглэсэн биш бизнесийн ашиг сонирхол бүхий барилга, байгууламжууд барих чиглэлд худалдагдсан тухай асуудал сөхөгдөж, иргэд жагсаал ч зохион байгуулж байсан.
Мөн яг хүүхдэд чиглэсэн, орчин үеийн жишиг стандартад нийцсэн үйлчилгээний байгууллагууд манай Нийслэлд үнэндээ л ховор билээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль угтаж МАН-ын Засгийн газар социализмын үеийн агуулгуудыг эргэн санагалзсан шийдвэр гаргасаар буй нь өнцөг юм.
МАН-ыг дэмждэг өндөр настнууд, социализмын үеийг дурсагч олон нийтийн тодорхой хэсэгт энэ шийдвэрүүд таалагдах нь тодорхой. Яг сошиал дахь залуусын хэсэг бус хөдөө орон нутаг, хүн амын дийлэнх хэсэгт “Бамбарууш кафе”, “Хүүхдийн төлөө фонд” зэрэг үнэ өгүүштэй агуулга болж бууна.
Гэвч У.Хүрэлсүх “Чөлөөт эдийн засаг гэж одоо байхгүй. Яагаад гэвэл би Засгийн тэргүүн” гэж хэлж байсанчлан төрд бүр үйлчилгээний байгууллагуудыг хүртэл авах оролдлого газар авав. Ерөнхийдөө хаана, хураана, авна гэсэн логикоор л ажилладаг болов.
Нөгөө талд бас үргэлж далд ашиг сонирхол. Тухайлбал өдгөө “Бамбарууш” кафе “Моннис” группийн мэдэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Тус группийн үйл ажиллагаа хариуцсан захирлын хувьд хэвлэлд өгсөн тодруулгадаа “Өмчлөл бол манай компани дээр байгаа. Бид их олон жил зэрлэг капитализмын замаар явлаа. Одоо жаахан нийгмийн хариуцлагын үүднээс, хүүхдийн төлөө, төртэйгөө хамтарч үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөс үйл ажиллагааг нь л цэвэр хүүхдийн төлөө болгож өөрчлөх юм” гэж ярьсан байдаг.
“Моннис” группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар МАН-ын эрх баригчидтай маш “амжилттай” хамтран ажиллаж буй тухай мэдээллүүд чих дэлсдэг. Үнэндээ социализмын үеийг эргэн дурсаж, төр нийгмийн хариуцлагын үүднээс ажиллаж эхэлж буй дүртэй хэр нь ээ цаанаа мөн л бизнес, улс төрийнхний түншлэл, ашиг сонирхлын холбоос уншигдаж байна.
Өөрөөр хэлбэл төр авсан нэртэй ч Б.Чулуунбаатарын бизнесийг “Бамбарууш кафе”-гаар үлэмж дэмжих нь. “Моннис” бол төрийн дэмжлэг авах шаардлагагүй, олон жил, олон салбарт ажиллаж буй групп компани. Гэтэл хөл хорионы үед олон ААН дампуурч, үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.
Зүүний юм шиг мөртлөө энэ дүр зургаараа цэвэр барууны түншлэл хийж л ажилласаар ирсэн билээ, МАН засаг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүмүүс хэзээ үхэр монголчууд байхаа болих юм бол доо. Дээрээ нимгэн боловсролтой, цээжээ б�##�багчийг з�##�ах гээд байгаа ард түмэн үнэхээр Түдэв гуайн хэлсэнчлэн хэдэн танхай, ёс суртахууны үнэр ч үгүй нөхдүүдийн өтгөн шингэнд булуулж, будуулж ханадаггүй.
хувьчлах нэрийн доор �##�дсан газар болон байр сууцаа худ�##�даж авч төсвийн мөнгө үрж байхаар шинэ хот барьчих нь дээр дээ
Нэг муу кафе өгсөн болж гэнэ Жижиг чулуугаар том чулуу цохиноо гэж
ТӨРД АВНА ГЭЖ ШААХЫН ТЭРИЙГ АВААД ЯАДАГ ЮМ УДАХГҮЙ УЛСААС МӨНГӨ НЭХСЭН АШИГГҮЙ ГАЗАР БОЛЖ ХУВИРНА
Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүтээдэг хүмүүс байхгүй дандаа муусайн панзчид буюу ченжүүд л нэг газраас өөр хүний хийсэн барааг авчирч дамлан ашиг олдог хүмүүс хамгийн нэр хүндтэй баячууд болчох юм. Тэр шатахуун оруулж ирж, түгээгч Петровис, Шунхлай, Содмонгол эсвэл Toyota, Nissan, ВENZ оруулж ирдэг наймаачид. Гэтэл дэлхийд эрэлттэй бүтээгдэхүүнийг өөрийн оюун ухаан, хүч чадлаараа бүтээдэг Монгол хүн aлга. Бид үхэр хүмүүс юм. Тэгсэн мөртлөө бас ЧИнгэс энэ тэр гэж худлаа хөөрнө. Дэлхийн хамгийн ядуу өрөвдмөөр амьтад болжээ.