СПОРТ

А.Сүхбат аварга наадамд барилдаж, зүүний магнайд гарах хүслээ биелүүлэх үү

Ардын хувьсгалын 100 жилийн ойд хүчтэн бүхэн зодоглон, эр бяраа үзэж, цолоо дуудуулахыг, ахиулахыг хүсэж байгаа нь мэдээж. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат наадмын бэлтгэлдээ гарчээ. Улсын наадамд гурван удаа түрүүлж, 11 шөвгөрсөн тэрбээр наадмын бэлтгэлээ нутгийн хүчтэнүүдийн хамт Сүүж ууланд базааж байна.

2014 онд Дархан аварга цол хүртсэн тэрбээр өнөө жилийн наадамд зодоглох эсэхээ хараахан шийдэж амжаагүй яваа гэнэ. 2015 оны улсын наадмын өмнө Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын аль нь зүүний магнайд гарах асуудал дуулиан тарьсан. МҮБХ, Баяр наадмыг зохион байгуулах хороо нэлээд хэлэлцэж байгаад Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргасан билээ.

Дархан аварга цолтнуудаас өнөө жилийн наадамд зодоглох хүчтэн хуруу дарам. Тиймээс А.Сүхбат аварга зүүний магнайд гарах хүслээ биелүүлэхийн тулд барилдах магадлал өндөр. Үүний сацуу Г.Өсөхбаяр аварга барилдах зодоглох магадлал өндөр. Тэгвэл тэдний хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг асуудал дахиад гарах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-25 13:12

Хэн нь ч гарсан яахав дээ. Цагийг эзэлсэн сайхан аваргуудаа хармаар л байна.

Зочин
Зочин
2021-06-25 14:01

Д�##�ан давхарт уу

Үзэгч
Үзэгч
2021-06-25 15:22

50 хүрчихсэн тавьтаргүй хөгшин, өвөө

Иргэн
Иргэн
2021-06-25 19:09

Д�##�жигнаж ард олныг хүндлэхгүй эм хүн шиг шаравганаж гарчихаад одоо хэгширсөн хойноо гарч яах юм одоо зүгээр хүүхнүүд дээрээ л гарваа барж хэнд ч сонин биш шүү

Иргэн
Иргэн
2021-06-25 19:15

Ер нь нэр хүндтэй сайхан бие хаатай эрчүүдээ харах сайхаан даанч сүхбат бол биш янз бүриин хүүхнүүд дээр гарсан хүн ямар юм гэж харахгүй бол одоо юуг нь харах вэ угаасаа хөгширсөн нэр төр муутай муухай хүншдээ

Зочин
Зочин
2021-06-25 19:21

Допингийн заг�##�майлсан эцэг. Хэрэггүй биз дээ. Допинггүй наадам болоосой. Ядаад.

Холбоотой мэдээ

Back to top button