НийгмийнСПОРТ

Өөрөө л алдарт хүрэх бус өрөөлд амжилтын үүдийг нь нээхийг үлгэрлэсэн О.Гүндэгмаа

 “Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартаг” хэмээн яруу найрагч О.Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла” шүлэгтээ шүлэглэсэн нь бичсэн бий. Өөрөө л амжилт, алдар нэрд хүрэхийн төлөө бус бусдад жим гаргах, үүдийг нь нээх хэчнээн чухлыг нэгэн хүн үлгэрлэсэн нь Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа байлаа. Олимпын мөнгөн медальт, Монголын буудлагын өнөө цагийн хамгийн алдартай тамирчин тэрбээр олимпын наадамд долоо дахиа оролцох эрх авсан. Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан 10 метрийн гар бууны холимог багийн төрөлд мөн оролцох боломж түүнд бий.

ОУХМ Э.Даваахүүгийн хамт энэ төрөлд Монголоос цэц сорих тамирчны сорил болж, О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар өрсөлджээ. Тэд Токиогийн олимпод 10 метрийн хийн гар буу, 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөнө. Сорилд хэн ялсан Токиогийн олимпын гурван төрөлд цэц сорих байлаа.

Сонгон шалгаруулалтын эхний өдөр О.Гүндэгмаа, маргааш нь Ц.Анударь илүүрхэж, хоорондынх нь харьцаа 1:1 болж. Улмаар гурав дахь хэн ялсан нь холимог багийн төрөлд оролцох эрх авах байв. Шийдвэрлэх мөчид О.Гүндэгмаа залуу тамирчинд боломж олгохын тулд нэрээ татсан нь олны талархлыг ихэд хүлээв. Улмаар түүний саналыг Монголын буудлагын холбоо дэмжин, Ц.Анударийг оролцуулахаар болжээ.

О.Гүндэгмаагийн үйлдэл залуу тамирчинд үлгэрлэхийн сацуу их урам өгч байгаа нь мэдээж. “Би л мундаг, шилдэг нь. Намайг л оролцуул” гэж өөрийгөө хамаг бүхний өмнө тавилгүй, залгамж халаагаа бэлдэх, тэдэндээ амжилтын замыг нь нээж өгөх хэчнээн чухлыг О.Гүндэгмаа зөвхөн спортынхонд төдийгүй бүхий л салбарынханд үлгэрлэлээ.

Ц.Анударьтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-29 17:24

Онц сайн

Зочин
Зочин
2021-06-29 17:52

Амжилт хүсье!

Сак
Сак
2021-06-30 07:14

Soriliin shiidwerleh 3 dahi udur n diilehgui gedgee uuruu ch sain medsen, ner turtui goe ugsun n zuw bolson

Холбоотой мэдээ

Back to top button