СПОРТ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна боллоо

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд Монголын хүчтэн, Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ үзүүрлэн, аварга цол хүртлээ. Тэрбээр энэ сарын башёд уналгүй 14 дараалан давж, ёкозүна цолны болзол хангаад байв.

Улмаар өнөөдөр Хакүхо М.Даваажаргалтай түрүү булаалдав. Өмнөх сарын башёд дөрөв дэхээ түрүүлж, озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Нагоягийн дэвжээнд түрүүлэх, аварга болох зорилготой барилдсан. Аварга болох зорилгодоо хүрсэн ч тав дахиа түрүүлэхэд ганцхан даваа түүнд дутлаа.  

 “Исэгэхама” дэвжээний бөх Тэрүнофүжи цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан. Гэвч бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ.

Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, өнгөрсөн сарын башёд озеки цолоо эргүүлэн авсан. Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи. Түүгээр ч үл барам Монголын тав, мэргэжлийн сүмогийн 73 дахь аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amjilt husie! Hamgiin dood zindaa hurtel unaad ergej bosood Ih avarga bolsond bayar hurgeie! Holywoodyn kino bolohoor tuuh shuu!

Ах
Ах

Мундаг

Зочин
Зочин

2 аварга сайхан байна.

Mongol
Mongol

Er hun .daruuhan uhaantai bgaarai.ongirch aarhaj bolohgui shuu.

амжилт хүсъе
амжилт хүсъе

Сайн барилдсан. 9 сард түрүүүлж чадна.

уншигч
уншигч

Энэ уг нь сайхан з�##�уу боловч хоёр монгол башёгийн төгсгөлд үлдээд уна�##� биз сүүлд нь хонзон санасан байд�##�тай юм ярьж үйлдэл үзүүлж байсан нь ердөө та�##�агдахгүй муухай харагдаж байсан. Ухаантай л байх ёстой бйх даа хүний нутаг гүний газарт.

Зочин
Зочин

Монголын 5 дахь бишээ Японы иргэншилтэй ёкозүна болж байна. Өмнөх 4 нь МУ иргэний харья�##��##�тай байхдаа аварга болсон.

Холбоотой мэдээ

Back to top button