НийгмийнСПОРТ

“Токио-2020”: Тамирчид хоорондоо учир ургуулахаас сэргийлсэн ор

Долдугаар сарын 23-нд эхлэх “Токио-2020” XXXII удаагийн Зуны олимпод оролцох тамичдад зориулсан Олимпын тосгон нээгдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаагийн олимпын наадмаар тамирчид картонон цаасаар бүтээсэн орон дээр алжаал ядаргаагаа тайлахаар болжээ.

Учир нь, Олон улсын олимпын хорооноос тамирчдыг өөр хоорондоо “учир ургуулан” бэлгийн харьцаанд орохоос урьдчилан сэргийлэх, мөн коронавирусийн халдвараас ч сэргийлэх зорилгоор ийнхүү ер бусын тавилгатай байхаар шийдвэр гаргасан аж.

No description available.

Орыг дахин боловсруулсан материалаар буюу картонаар зохион бүтээсэн хэмээн мэдээлж байна. Ор нь зөвхөн нэг хүн унтаж хэвтэх зориулалтаар хийгдсэн ба даац нь 200 кг хүртэлх бөгөөд ямар нэгэн “эвгүй” хөдөлгөөн хийхэд л эвдрэхээр бүтээжээ. 

Тамирчид ийм ер бусын орыг “антисекс” буюу “сексийн эсрэг ор” хэмээн нэрлэх болсон аж.  сонирхоотой нэр

Орыг “Airweave” хэмээх компани зохион бүтээсэн ба нийт 18 мянган ширхэгийг л үйлдвэрлэсэн байна.

Гэсэн хэдий ч, нэмж сонирхуулахад зохион байгуулагчид олон жилийн уламжлалыг орхигдолгүйгээр тамирчдад 150 мянган бэлгэвч тараахаар болжээ.

“Үүний зорилго нь тамирчид бэлгэвчийг Олимпын тосгонд хэрэглэлгүйгээр харин нутаг буцахдаа авч яван бэлгийн замаар халдварлах өвчний талаархи мэдлэгийг нь дээшлүүлэх, тэмцэхэд чиглэгдсэн” хэмээн Олимпын тосгоны ерөнхий захирал ярьсан байна.  

О.АНАР

(Эх сурвалж: technogym.com; explica.co)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-19 09:36

Зөв шдээ тэмцээний үеэр янз бүрийн юм болгохгүй гэсэн л айхтар арга байна

Холбоотой мэдээ

Back to top button