Нийгмийн

Олимпод оролцохоор очсон уганда тамирчин хар ажил хийхийн тулд зугтжээ

“Токио-2020” Зуны Олимпод Уганда Улсаас хүндийн өргөлтийн төрөлд оролцохоор очсон Жулиус Ссекитолеко гэх тамирчин Үндэсний шигшээ багтайгаа хамт Олимпын наадамд оролцохоор Япон улсад ирсэн ч эх орондоо буцах бодолгүй байгаа тухай зурвас үлдээгээд алга болчихсон талаар “Си-Эн-Эн” (CNN) агентлаг мэдээлжээ.

Өдгөө 20 настай тамирчны үлдээсэн зурвасаас харахад, тэрбээр Африк тивийн улс оронд аж төрөхөд дэндүү хүнд байдаг учир амьдралаа дээшлүүлэхийн тулд Японд ажиллах хүсэлтэй байна гэжээ. Зурваст, “Би Японд ажиллахыг хүсч байна” гэжээ.

Тамирчинг хамгийн сүүлд байрлаж байсан зочид буудлынх нь ойролцоох өртөөн дээр харсан аж. Тэрбээр хурдны галт тэрэгний тасалбар худалдаж аваад Нагояа хот руу явсан аж.

Японы цагдаа нар сураггүй болсон тамирчинг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ийнхүү Уганда Улсын хүндийг өргөлтийн тамирчин алга болсныг Олимпын зохион байгуулагчид зочид буудлынх нь өрөөнд “COVID-19”-ийн шинжилгээ авахаар ирэхэд өрөөндөө алга байжээ.

Тэрбээр 67 кг-ийн жингийн хүндийн өргөгч тамирчин бөгөөд саяхныг болтол Оосака мужид бэлтгэл сургуулилтаа хийж байжээ. Тамирчин тус улсын төлөөлөгчдөөс өрөөндөө үлдээсэн өөрийнх нь эд зүйлсийг нутагтаа байгаа эхнэртээ дамжуулж өгөхийг хүсчээ. 

О.АНАР

(Эх сурвалж: sportrbc.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2021-07-19 21:43

Наад гарчигаа анхаар ахын дүү... Ойлгомжтой зарим юмыг орхисон дээр үе байдаг юм. Бусдыг доромжлохгүйн тулд

Холбоотой мэдээ

Back to top button