СПОРТ

Японд ирээд оргосон Уганда тамирчин Нагояа хотод үзэгджээ

Уганда улсын хүндийг өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосноос хойш сураг алдарч байгаад Нагояд харагдсан талаар Японы хэвлэлүүд мэдээлэв.

Японы мэдээллийн агентлаг “Киодо” Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ссекитолекотой төстэй хүн харагдсан бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байжээ. Нагояд 150 орчим уганда хүн амьдардаг нь тийш зорих шалтгаан болсон байх хэмээн таамаглаж байна.

Ссекитолеко олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчин зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байжээ. Ссекитолекогийн хувьд хамгийн сүүлд өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан юм.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button