СПОРТТОКИО-2020
Дистрия Красники улсынхаа хоёр дахь олимпын аварга боллоо

Косовогийн хоёр дахь алтан медалийг Косовогийн жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красники хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан тэрбээр хагас шигшээд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийг, аваргын төлөөх барилдаанд Японы бөх, дэлхийн аварга Тонаки Фүнаг ялсан юм.

Энэ нь Косовогийн шигшээ багийн хувьд 2020 оны наадмаас авч буй анхны медаль юм. Хүрэл медалийг Украйны жүдоч Дарья Белодед, Монголын жүдоч Мөнхбатын Уранцэцэг нар хүртэв.
О.АНАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай дасг####жуулагч нар тамирчнаа тодорхой жудачинтой яаж барилдах, юунд анхаарах ёстойг сайн хэлж, дасг####жуулж чадахгүй байна. Манай Уранцэцэг энэ тамирчинг ялах боломж байсан. ХАРИН косовогийн дасг####жуулагч нар тамирчинаа сайн бэлдсэн байна лээ.