ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Трансжендер тамирчид эмэгтэйчүүдийн спортыг үгүй хийх үү

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Токио-2020” Зуны Олимпын наадамд трансжендер тамирчид эмэгтэйчүүдтэй хамт нэг төрөлд өрсөлдөж байгааг шударга бус зүйл хэмээн шүүмжилсэн байна. Трамп шүүмжлэлдээ “Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жеймсийг иш татан зүйрлүүлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй АНУ-ын одоогийн Засаг захиргааны хэрэгжүүлж буй улс төрөөс шалтгаалж, эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортын төрөлд өрсөлдөхийг хүлээн зөвшөөрсөн. Та бүхэн хүнд атлетикийн тэмцээн үздэг биз дээ. Эмэгтэйчүүд минь эрчүүд та нарын амжилтыг эвдэж байна. Би энэ талаар ярихыг хүсээгүй ч энэ бол бодит байдал. Энэ бол үнэхээр шударга бус, бас хөгийн зүйл. Би шударгаар л хэлнэ. Бид бүгд л ялахыг хүсдэг шүү дээ. Хэрэвзээ, би дасгалжуулагч байсан бол эмэгтэй биш эмэгтэй хүнтэй ойлголцохгүй байх байсан. Багтаа тийм тамирчдыг авахгүй байх байсан. Леброн Жеймс хүйсээ солиулаад эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож байна гээд та нар төсөөлөөд үз дээ. Хүмүүс ийм зүйл үзэхийг хүсэхгүй. Тэд жинхэнэ тамирчдыг харахыг хүсч байгаа, жинхэнэ өрсөлдөөнийг харахыг хүсч байгаа. Энэ янзаараа байвал эмэгтэйчүүд тэмцээн уралдаанд оролцохыг харахаа болино. Энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн үйлдэл. Ийм байж болохгүй. Гэтэл одоо энэ үзэгдэл бүр гаарч Олимпын наадамд хүртэл ажиглагдах болов”.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Ерөнхийлөгч Томас Бах Шинэ Зеландын хүндийн өргөлтийн трансжендер тамирчин Лорел Хаббард бүх дүрэм журмын дагуу “Токио-2020” Олимпод оролцох эрхтэй хэмээн мэдэгдэж байсан юм. Тамирчин Лорел Хаббард бол 1978 онд мэндэлсэн 87кг-аас дээш болон 90 кг-аас дээш жингийн төрөлд оролцдог тамирчин. Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний мөнгөн медальт бөгөөд “Токио-2020” Олимпын наадамд оролцож буй хамгийн анхны трансжендер эмэгтэй тамирчин юм.

Ер нь эмэгтэйчүүдийн спортын төрөлд оролцохын тулд “өөрийгөө эмэгтэй гэдгийг мэдрээд” л эрэгтэйчүүдийн хэн хүссэн нь оролцчихдог жишиг тогтох нь уу даа гэмээр. Эмэгтэйчүүдийн олон жилийн нөр их хүч хөдөлмөрөөрөө олж авсан спортын дээд амжилтуудыг эвдэж аварга болдог үзэгдэл хүйсээ солиулсан эрэгтэй тамирчдын дунд “мода”-нд орох хандлага бий болоод байгаа юм.

АНУ-д өөрийгөө эмэгтэй гэх трансжендерүүдээс хүйсээ солиулах мэс засалд орсныг нь нотлох бичиг баримт, мөн дааврын шинжилгээний бичиг шаарддаг муж улсуудын тоо нэмэгдсэн байгаа юм.

Ямартай ч, энэ асуудлыг зүгээр нүдээ аниад өнгөрч болохгүй. Учир нь, нийгмийн чиг хандлага яалт ч үгүй мэргэжлийн спортод нөлөөлөөд эхэлсэн. Спортод амжилт олно гэдэг нь цаашлаад гүнзгий утгаараа алдар нэр, хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой асуудал. Тиймээс, трансжендерүүдийг зүгээр нэг үгүйсгээд өнгөрөх зүйл огт биш болсон нь бодит байдал. Тэднийг хориглох, эрхийг нь хязгаарлах нь аль хэдийн боломжгүй зүйл болсон.

Гэсэн хэдий ч, тэднийг “өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг” гэсэн мэдрэмж, хүссэнээр нь эмэгтэйчүүдтэй хамт спортын төрөлд оролцуулах нь эмэгтэйчүүдийн спортын төрлийг нэгмөсөн “үгүй хийж” байгаа далд хор хөнөөл юм. Учир нь, эрэгтэйчүүдтэй өрсөлдөөд спортын ямар ч төрөлд тэднийг ялах эмэгтэйчүүд тун ч ховор, ер нь бол ялах боломж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.    Тиймээс, Олон Улсын Олимпын Хороо трансжендер тамирчдад зориулсан тусгай дүрэм боловсруулж, шударгаар өрсөлдөх боломжийг олгох тийм шинэ журам батлах ёстой ч байж магад.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 29, 2021 10:21

Зөв трансууд арай л даварч бна. За яахав гоё гей байж хөөрхөн2 гоё царайлаг эрэгтэйчүүддэй өрсөлдвөл гоёшд

Зочин
Зочин
7 сар 30, 2021 03:13

Сэтгүүлчид ингэх үү, тэгэх үү гсн тэнэг гарчигнаасаа больчихмоор юм, олигтой ч гарчиг өгч чадахгүй оюуны хоосролтой юмнууд

ээж
ээж
7 сар 30, 2021 11:09

хүч нтр н эрэгтэй хүнийх шүү дээ.хичнээн нүүрээ будсан ч

Холбоотой мэдээ

Back to top button