Нийгмийн

ФОТО: О.Гүндэгмаа долоон олимпод оролцсон Монголын анхны тамирчин боллоо

Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгалд 26 дугаар байрт шалгарч, тэмцээнээ дуусгалаа.

Монголын буудлагын спортын нүүр царайг олон жил тахалж, үлгэрлэл болж яваа тэрбээр ийнхүү олимпын наадамд долоо дахь удаагаа өрсөлдлөө. Долоон олимпод оролцсон түүнээс өөр монгол тамирчин үгүй.

Монголын буудлагын спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн О.Гүндэгмаа ингэснээр бас нэгэн түүхэн амжилт тогтоолоо.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button