НИЙГЭМСошиал трэндЭРҮҮЛ МЭНД

Цагдаагийн алба хаагч иргэн зодсон хэрэгт Х.Нямбаатар арьсаа хамгаалав

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг зодож танхайрч буй видео бичлэг цахим орчинд түгж олныг бухимдуулаад буй.

Бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямаатарт үүрэгдсэн. Харин цагдаагийн байгууллагаас эл хэрэг хоёр жилийн өмнө болсон, цахимд тавигдсанаар ил боллоо хэмээн хэнэгчгүй мэдэгдэл хийлээ. Түүгээр ч үл барам, зодуулсан иргэд цэнгээний газрын төлбөрөө төлөөгүй нь ийн харгисаар зодуулах шалтгаан болсон, тухайн иргэд зодуулсан хэргээ нуун дарагдуулсан тул мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээр хийж байгаа хэмээн сүржигнэв.

Цагдаагийн байгууллага угтаа ажлаа сайн хийдэг бол дуудлагаар очсон алба хаагч нь жирийн иргэнийг нүдэж байхад арга хэмжээ авах ёстой байв. Гэтэл хэрэг дарагдаад хэдийн хоёр жил болсны дараа хуучны бичлэг сэргээгдсэн хэмээх тайлбар хэлээд сууж буй нь үнэндээ ичгэвтэр. Цагдаагийн байгууллагын сүр даржин мэдээллийн дараа уг хэрэгт хариуцлага тооцуулахаар үүрэгдсэн Х.Нямбаатар цахим хуудастаа ийн жиргэжээ.

Тэрбээр "Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэсэн нь үнэхээр мэдрэмжгүй мэдэгдэл болов. Алдаагаа ухаарч, асуудлыг шийдэхийн оронд Хууль зүйн яамны сайд нь ч, цагдаагийн байгууллага нь арьсаа хамгаалж, жирийн иргэнд буруу тохоод өнгөрөх нь.... Арьсаа хамгаалахаасаа өмнө урьтаж ажлаа хий эрхэм дарга нар аа.

https://twitter.com/KhNyambaatar/status/1420945442003513347
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-30 11:57

өмнөх бүх хэргүүд Энэ сайдад хамаагүй хариуцлага тооцохгүй надад хамаагүй гэх нь л дээ

Зочин
Зочин
2021-07-30 15:30

энэ мудактай юу ярих вэ дээ, хэн бэ гэдэг нь �##�ь хэдийн тодорхой болсон хүн

Ирмүүн
Ирмүүн
2021-07-30 16:18

энэ нөхөр угаасаа сайдын �##�банд яагаад ч тэнцдэггүй нь тов тодорхой, тиймээс ч коммент, мэдэгдэлүүд нь өөрийгөө өмгөөлсөн, мэргэжлийн бус Ийм сайд дарга нартай манай улс яана даа, яана

Наваан
Наваан
2021-07-31 06:25

Оюун эрдэнэ Нямбаатар аа дарангуйлагч нийгмийг бид хүсээгүй !!!!!!!

Зочин
Зочин
2021-08-02 15:43

Арьсаа нүүрээ хамга�##�сан шодрого5 нэг биздээ. ХОХЬ НЬ ЯАХ ГЭЖ ЭНЭ АЭТИЙН ӨЛӨН ЗӨЛМӨН ЮМНУУДЫН СОНГОСОН ЮМ БН. 300К 50К ТОГ ҮНЭГҮЙ ЦАХИЛГААН ТОГ УСАА ХЭД НУГЛАЖ ТӨЛӨӨД ГЭРТЭЙ НААД ХЭДЭЭ ХАРААГААД СУУЖЭЭ ЭРАЭИ СОНГОГЧ НАРАА.

Холбоотой мэдээ

Back to top button