Ц.Цогтбаатар олимпын медальт, дэлхийн аварга Ан Чан-Римийг яллаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна. Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багтай учраа таарсан.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпоос хүрэл медаль авсан, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Ан Чанримийг яллаа. Тэд хоёулаа энэ удаагийн олимпоос хүрэл медаль авсан юм.

Ингэснээр барилдааны харьцаа 2:1 боллоо.
Манай багийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.
Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү
90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи
+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам
70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч
+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.