
Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Саид Моллаеи “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ. Өчигдөр түүнд Дэбэл фэйшн салоны хамт олны зүгээс цэнхэр торгон дээл урлан бэлэглэсэн. Тэд хэлэхдээ Саид Моллаеиг Монгол хүн болгож, Монгол дээл өмсөж байна хэмээсэн юм. Иймд дээлийг Саид Моллаейд бэлэглэсэн “Debel Fashion”-ий захирал Г.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Саид Моллаейд дээл бэлэглэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Дээл урласан олон олон салонууд байдаг. Тэд дээл бэлэглэнэ гэж ярьж байсан. Дээл нь үндэсний өв соёл учраас түүнийг түгээж дээл бэлэглэе гэж бодсон. Молом маань маш хөдөлмөрч, тууштай, хүнийхээ хувьд таалагдсан. Мөнгөн медалийн болзол хангах үед надад маш их бахархах сэтгэл төрсөн л дөө. Урд өдөр нь онгоцны буудлаас Монголчууд яаж хүлээж авах бол, яаж байгаа юм бол гээд л харж байсан. Тосоод авах гэр бүл нь байхгүй энэ хүнийг онгоцны буудлаас Монголчуудын тосож авах сэтгэл дутчихав уу даа гэж харсан.

-Дуучин Хишигдалай болон Цэцэг нар тамирчинд маань хүндэтгэл үзүүлж байсан. Тэдэнтэй яаж холбоо тогтоож бэлэглэсэн бэ?
-Манай хамт олон дээл бэлэглэх юм сан гэж ярьж байсан. Хишигдалай, Цэцэг нар очиж байгааг хамт олон маань мэдээд та энэ үеэр нь бэлэглэчих гэсэн. Тэгээд би очсон.
-Та өөрөө өмсгөж өгч байсан.
-Тийм ээ. Өөрөө өмсгөж өгсөн. Их таалагдаж байх шиг байна лээ. Монгол хүнд үндэсний захтай дээл гэдэг хамгийн ихээр дээдэлж байх ёстой өв соёл мөн. Тиймээс энэ дээлээр маань гоёосой гэж бодсон.
-Дээлийн хэмжээ яг таарсан байна лээ. Хэмжээг нь яаж ингэж тааруулсан бэ?
-Дээлийн хэмжээнд өндөр болон жин байхад гаргачхаж болдог. Олимпод -81кг-д барилдсан. Спортын хүн юм чинь дал мөрөөр өргөн гээд л тооцоолсон.
Бидний бараа бүтээгдэхүүн Дүнжингарав худалдааны төвд бэлэн байж байдаг учраас тэр дундаасаа сонгоод, өгөхөөр яаран гарсан.
-Загвар, өнгө нь зохих болов уу гэх эргэлзээ байв уу?
-Эргэлзээ огт төрөөгүй Монгол дээлийн загвар буцаад классик төрөл рүү орсон. Мөр залгаагүй уламжлалт загвараас эрэгтэй -81 кг хүнд баримжаа мэдэгддэг. Өнгө сонголтын хувьд Монгол хүн тэнгэрийг шүтэж тахидаг. Иймдээ ч номин цэнхэр сартай, завсрын цэнхэр өнгө залуу хүнд зохино доо гэж бодсон. Суурь өнгө, бэлгэдлээ бодоод л сонгочихсон. Маш олон жил дээлийг гардан хийж байгаа хүн юм чинь хэмжээний хувьд огт эргэлзээгүй ээ.
-Дээлээ бэлэглээд өмсүүлсэн чинь иргэд “жинхэнэ Монгол хүн боллоо доо” гэцгээж байна лээ.
-Тэгж байгаад нь би их баярласан. Амны бэлэгтэй сайхан хүлээж авч байна. Тэр хүний тэвчээр хатуужил энэ хүртэл ирэхэд маш их зүйлийг зольсон гэж бодож байгаа. Тиймээс бусад дээлийн салонууд маань ч бас бэлэглэж Моломыгоо олон дээлтэй болно байх гэж бодож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш их баярл�##�аа танай хамт олонд мундаг бүсгүй байна аа.
Үнэхээр сайхан дээл бэлэглэжээ. Танай хамт олны ажил үйлс үргэлж дэлгэрч, хөгжиж явах болтугай.
ystoi goy deel
Дуучин Хишигжарг�##�ын хийсэн дээл гэж бодсон. Дээл бариад Моллёй руу гүйж явсан. Энэ сайхан эмэгтэйн өгсөн бэлэг байна шүү дээ. Хамт олонд нь амжилт хүсье!!!
Өнгө хэмжээг бол янзтай тааруулсан бна лээ. Царайных нь өнгийг бүүр гэрэлтүүлээд. Баяр хүргэе! Нэрний хувьд бол Дэбэл биш Дэвэл байх ёстой шүү! Хэд соёлоо зөв авч явах хэрэгтэй.