Нийгмийн

Ц.Намуунцэцэгийн өрсөлдөгч бэртэн, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Токиогийн олимпын дэвжээнд өнөөдөр Монголын хоёр бөх барилдана.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д барилдах Ц.Намуунцэцэгийн өрсөлдөгч, Эквадорын бөх Лусиа Гузман бэртжээ. Улмаар манай бөх дагах тойрогт барилдахгүй, шууд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Ц.Намуунцэцэг олимпын наадмын хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх, олимпын хоёр мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт М.Стадниктай барилдана.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдөж буй Төмөр-очирын Тулга дагах тойрогт Унгарын бөх Измайл Мусукаевтай хүч сорино. Түүнийг ялбал ОХУ-ын бөх Г.Рашидовтой хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button