ДЭЛХИЙ

Америк эр ертөнцийг аврах гээд хоёр хүүхдээ хөнөөжээ

Өнгөрсөн долоо хоногт эцэг нь бага насны хоёр хүүхдийнхээ аминд хүрсэн хэрэг америкт гарлаа. Хэргийг хүний ​​биед нэвтэрсэн “могойн ДНК”-ийн улмаас үйлдсэн талаар мөрдөн байцаалтын мэдүүлэгт дурьджээ. Энэ талаар “NBC” агентлаг мэдээлэв.

Серфингийн сургуулийн эзэн Мэттью Тейлор Коулман хоёр настай хүү, арван сартай охиныхоо амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Хүүхдүүд өнгөрсөн долоо хоногт Мексикт амиа алдсан бөгөөд аавыг нь АНУ руу буцаж ирэх үеэр даваа гарагт баривчлан саатуулжээ.

Хоёр хүүхэд нь алга болсныг мэдсэн эх нь цагдаад мэдэгдсэн байна. Эхнэр нь нөхөр лүүгээ утсаар холбогдож байсан ч гэнэт л утсаа салгаад холбоо сураггүй болсон аж. Нөхрийнх нь гар утасны дохиогоор дамжуулан эрэл хайгуул болсны эцэст цагдаа нар Мексикээс хоёр хүүхдийн цогцос олжээ.  

Байцаалтын үеэр 40 настай эр усанд ангуучлах зориулалттай жадаар аллага үйлдсэнээ Холбооны Мөрдөх Товчооны ажилтнуудад ярьсан байна. Түүний хэлснээр, эхнэрийнх нь ген мутацид орсон, өөрөөр хэлбэл “могойн ДНК” буюу могойн гентэй байсан ба тэр ген нь хүүхдүүдэд нь удамшсан, тиймээс хүүхдүүдээ “мангас болохооос нь өмнө амжиж” ийм алхам хийсэн гэжээ. Тэйлор аллагыг “Дэлхийг аврах цорын ганц арга зам” хэмээн нэрлэсэн байна.

“Могойн ДНК” гэдэг бол хүний ген могойн генийн мутацид ордог бөгөөд эртний хуйвалдааны онолоор бол мөлхөгчид Дэлхийг захирдаг гэсэн онол.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг бага насны хүүхэд хүчирхийлэгч, Сатанизм буюу чөтгөр шуламыг үзлийн эсрэг тэмцдэг  ардчилсан улс төрчид, либерал алдартнууд багтдаг бүлэгт татан оруулсан гэгддэг. “Могойн ДНК” бол чухамхүү тус бүлэгт хамаарагддаг.

Аллага үйлдсэн Мэттью “QАnon” гэх хуйвалдааны онолыг шүтдэг бүлгэмийн гишүүн бөгөөд эхнэр нь могойн гентэй гэж хий юм харж, улмаар тэр бодолдоо ховсдуулсны улмаас хоёр хүүхдээ хөнөөсөн юм байна. Энэ мэт мухар сүсэгт автаж, шашны янз бүрийн сект, бүлгэмд элсэн орж, хүний санаанд оромгүй элдэв гаж гэмт хэрэг үйлдэх нь америкт элбэг.

(Эх сурвалж: 5.ua)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button