ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Тажикстаны ГХЯ: Афганистаны Ерөнхийлөгч Гани тус улсад ирсэн тухай мэдээллийг няцаав

ДУШАНБЕ, наймдугаар сарын 16. /ТАСС/ -Тажикистаны ГХЯ-наас Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани тус улсад ирсэн тухай янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг няцаалаа.

Энэ талаарх мэдэгдлийг тус улсын дипломат албаны вэб хуудсанд өнөөдөр /2021.08.16/ нийтэлжээ. Өөрө хэлбэл, Афганистаны Ерөнхийлөгч Мухаммед Ашраф Ганигийн суусан онгоц Тажикстаны агаарын хилээр орж ирээгүй хэмээн ГХЯ онцлов.  

“Ноён Мухаммед Ашраф Ганигийн хөлөглөсөн онгоц манай улсын агаарын орон зайд орж ирээгүй. Тиймээс манай нутаг дэвсгэрт газардаагүй” гэв. Түүнчлэн, Афганистаны Төрийн тэргүүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлтийг хүлээж аваагүй гэсэн юм.

Үүнтэй нэгэн адилаар Казахстаны ГХЯ-наас ч Афганистаны Ерөнхийлөгч тус улсад ирээгүй талаар цаг хагасын өмнө мэдэгдэл хийсэн байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ТАЛИБАНЫ ДЭЭРЭМЧИД ЭНЭ УЛСЫГ ХЭДИЙ НЬ ЭЗЛЭСЭН ГЭСЭН

Холбоотой мэдээ

Back to top button