СУРВАЛЖИЛГА: 24 цагаар замын хажуугийн үйлчилгээ үзүүлдэг "MAS” компани

Замын голд автомашин тань гэнэт асахаа боливол яах вэ? Эсвэл хөдөлгөөн дунд шатахуун тань дуусаад түгжрэл үүсгэвэл ямар арга хэмжээ авах вэ? Жолооч нар тал талаас орилолдож, дуут дохиогоо дуугаргавал та яах вэ. Манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан өвөл зуны дугуй солих, хүйтэнд машины хөдөлгүүр "хөлдөөд” асахгүй байх зэрэг олон бэрхшээл тулгардаг. Монголдоо анхлан “Замын хажуугийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, жолооч нарт 24 цагаар хаанаас ч дуудлага өгсөн автомашины засвар үйлчилгээг үзүүлдэг “MAS” компанийн гүйцэтгэх захирал Г.Ууганбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ганбаатарын Ууганбаяр гэдэг. Хөвсгөл аймгийн уугуул, 10 жилээ Мөрөн нэгдүгээр сургууль төгсөн, ШУТИС-ийн КТМС-ийн программ хангамжийн ангийг 2009 онд дүүргэсэн. Манай аав Мөрөн – Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн жолооч насаараа хийсэн хүн байсан. Багаасаа автомашинд дуртай, хоббитой хүүхэд байсан. Одоо ч тэр хоббигоо хаяаагүй үргэлжлүүлсээр байгаа. Мэргэжлээрээ 2008 оноос хойш есөн жил ажилласан. Хүн сонирхолтой, хоббитой зүйлрүүгээ өөрийн эрхгүй татагддаг юм билээ. Нэг мэдсэн сонирхол хоббигоо ажил болгон 2016 оны тавдугаар сараас “MAS” замын хажуугийн үйлчилгээг явуулж эхэлсэн.
- Замын хажуугийн үйлчилгээ гэж юу вэ?
Автомашинд учирсан энгийн гэмтлийг газар дээр нь засаж хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрэн хангах. Олон улсын стандарт үйлчилгээг замын хажуугийн үйлчилгээ гэнэ.
- Замын хажуугийн үйлчилгээ” –д юу юу багтдаг вэ?
Манайх үндсэн 6-н төрлийн, 40 гаран үйлчилгээ үзүүлдэг
- Дуудлагын дугуй засвар
- Тос тосолгоо
- Автомашин ачилтын үйлчилгээ
- Асаах үйлчилгээ
- Цоожлогдосон машин онгойлгох үйлчилгээ
- Шатахуун хүргэлтийн үйлчилгээ
Нэмээд шинэ дугуй, аккумулятор, тос тосолгоо, нэмэлт бүтээгдэхүүн худалдаа, үйлчлүүлэгчийн байгаа газар хүргэн угсарч суурилуулж өгдөг
-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ЦАГ ЗАВЫГ ХЭМНЭХ ҮҮДНЭЭС ДУУДЛАГЫН ХУДАЛДАА ХИЙЖ ЭХЭЛСЭН-

- Танай байгууллагын давуу тал
Салбартаа анхдагч, олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, итгэл найдвартай, мэргэжлийн баг хамт олон, байнгын тогтмол 24/7 үйл ажиллагаа явуулдаг г.м давуу талуудтай юм болов уу. Бид үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байглахыг нэгдүгээр тавьж ажиллахыг хичээдэг.
-Яагаад заавал энэ төрлийн үйлчилгээ хийх болов?
Бид ОУ-д байдаг “Roadside Service” үйлчилгээ Улаанбаатарын замд байх ёстой гэж үзэн хийж эхэлсэн. Бид зөвхан дуудлагын 70006000 дугаараар дуудлага авхаас гадна шинэ автомашин борлуулдаг албан ёсны борлуулагчид шинэ автомашины үйлдвэрийн баталгаанд байдаг “Roadside Service” үйлчилгээг үзүүлж чаддаггүй байсныг манайхаар дамжуулан үзүүлдэг болсон. Жишээ нь: 2019 оны “Land Rover” албан ёсны борлуулагчаас худалдаж авсан тохиолдолд манай бүх үйлчилгээ 3-н жилийн хугацаанд үнэ төлбөргүй дагалддаг. Бид одоогын байдлаар 5-6 брэндийн автомашинуудад үйлчилгээгээ дагуулж өгхөөр гэрээ байгуулаад ажиллаж байна. Мөн даатгалыг зөвхөн аваар осол болсон үед ашигладаг байсныг манай үйлчилгээ нэвтэрсэнээр даатгалаар дамжуулан дугуйгаа нөхүүлэх, автомашинаа засварын газар луу ачуулах г.м бүх үйлчилгээг авах боломжтой болсон. Жишээн нь: Монре Даатгал –ын “Машины даатгал” –д автомашинаа даатгуулсанаар манай бүх үйлчилгээг бүтэн жилийн турш хязгааргүй авах боломжтой. Бид одоогийн байдлаар 5-н даатгалын компанитай гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна г.м маш олон боломжууд байсан учираас бид хийх болсон.
-Зөвхөн автомашинд эвдрэл үүссэн тохиолдолд гэлтгүй өөр үйлчилгээ байгаа юу?
Бид үйлчлүүлэгчидийнхээ цаг завыг хэмнэх үүднээс дуудлагын худалдаа хийж эхэлсэн. Бидний барьдаг нэг зарчим чанартай, оригнал, зөвхөн шинэ бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчдын үнээр байгаа газарт нь хүргэн угсарч суурилуулж өгөх. Одоогоор бид шинэ дугуй, аккумулятор, очлуур, тос тосолгооны бүтээгдэхүүн худалдан борлуулж байна.
-МАШИН ХЭЗЭЭ ХЭРЭГ БОЛНО ТЭР ҮЕД Л МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ИДЭВХЖДЭГ-

-Ямар хүмүүс хамгийн их ханддаг вэ?
Хүмүүс бодохдоо эмэгтэй жолооч, анх жолооч болсон хүмүүст хэрэгтэй үйлчилгээ байна гэж боддог. Тэр зөвөлдөө гэхдээ дуудлага өгч байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь залуучууд байдаг. Нэг сонирхолтой жишээ бид зам дээр бензин дуусаад зогссон үйлчлүүлэгчид 5л-10л савалгаатай бензин хүргэж өгдөг. Төсөөллөөр бол их иддэг машин шатахуун нь дуусах магадлал ихтэй харин судалгаараар приус тэй хүмүүс их үйлчлүүлсэн байх жишээний.
-Танай ачаалал хэр байдаг вэ?
Ачаалал ажил цугларах, ажил тарах үеээр ихтэй байдаг. Замын хөдөлгөөнд олон машин оролцоно гэдэг нь манай үйлчилгээ олон жолоочид хэрэг болох магадлал ихсэнэ. Олон жолоочид хэрэг манай үйлчилгээ хэрэг болсон замын түгжирлээс болж бидний хурд удааширдаг ингээл ачаалал ихсэнэ дээ. Бусад үед бид ачаалалдаа тохируулаад автомашин, хүний нөөцөө бүрдүүлсэн болохоор гайгүй байдаг.
-Түгжрэлтэй үед машинаас өөр тээврийн хэрэгслээр үйл ажиллагаагаа явуулж үзсэн үү?
Нэг хэсэг мопед үйчилгээндээ туршиж үзсэн. Залуу хүмүүс ажилладаг болохоор эрсдэл гарах магадлал өндөр юм шиг санагдсан. Туршилтын үед нэг ажилтан мопедтойгоо машинд шүргүүлсэн тохиолдол гарсан. Манай ажилтан бэртэж гэмээгүй мопед бага зэрэг гэмтсэн ажилчдаа эрсдэлд оруулчих вий гэж айгаад больсон. Түгжрэлийн үеээр хурдаа нэмэх олон арга туршиж хэрэглэж үзэж байгаа. Бид алхам алхамаар сайжирч байгаа гэж бодож байна. Одоогийн байдлаар Хан-Уул, Баянзүрх дүүрэгт салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.
-ӨДӨРТ ДУНДЖААР 100 ДУУДЛАГАНД ХҮРЧ ҮЙЛЧИЛДЭГ-

-Одоогоор хэр хүний нөөц, машин тэрэгтэй байна?
17 ажилтан, 15-н тусгай тоноглосон автомашинтай үйл ажиллагаа явуулж байна.
-Дуудлага өгч байгаа үйлчлүүлэгчдийн дотор онцгой тохиолдол хэр гардаг вэ?
-Тийм зүйл бол элбэг тохиолдоно. Яаралтай ажилтай, асуудалтай явж байгаа хүмүүс машинаа замын хажууд тавьчихаад “Такси бариад явлаа, та нар ирээд миний машины дугуйг нөхөөд хүргээд өгөөрэй” гээд үлдээдэг. Машиныг нь засварын газар руу хүргэж өгөх тохиолдол бол зөндөө. Бид нар үйлчлүүлэгчиддээ итгэдэг, тэд ч бидэнд итгэл хүлээлгэдэг.
Зам дээр машин эвдэрчихсэн, хэцүү нөхцөлд орчихсон, стресс үүсээд байж байгаа тохиолдолд манай байгууллага урьдчилгаа мөнгөө хийчих энэ тэр гэдэггүй. Шууд дуудлагыг нь аваад очдог.
-Өдөрт хэдэн дуудлага авч байна? дуудлага бүрт хүрч ажиллаж чадаж байгаа юу?
-Өдөрт дунджаар 100 дуудлаганд хүрч үйлчилдэг. Дээд тал нь 200 дуудлага хүлээн авдаг. Өвөл нимгэн дугуйтай машинууд дугуй нь хөлдөөд хий нь гарах, машин хөлдөнө зэргээр хамгийн их ачаалалтай ажилладаг. Хүмүүс баярлаад эхлэхэд л манай ажил эсэргээрээ ихсэдэг.
-БИ КОМПАНИА БАЙГУУЛААД ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯМАР Ч БАЯР ТЭМДЭГЛЭЭГҮЙ-
-Танайх баяр наадмын өдрүүдэд ч гэсэн ажилладаг хэрэг үү?
-Бид шинэ жил, цагаан сар, наадам зэрэг томоохон баяраар амралтгүй ажилладаг. Ачааллаа харж байгаад хүмүүсээ ээлжээр амраадаг. Би гэхэд компаниа байгуулагдсан цагаас хоёр жилийн хугацаанд ямар ч баяр тэмдэглээгүй. Энэ жилээс л үйл ажиллагаа маань тогтворжоод ирсэн болохоор наадмаар амарлаа.
-Улаанбаатар хотоос өөр газраас дуудлага өгвөл очих уу?
Орон нутгийн замаас дуудлага их ирдэг, Жишээ нь: Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь гэх мэт алслагдсан аймгаас хүртэл дуудлага ирдэг. Жишээлбэл, Өнгөрсөн хавар хавар цасанд боогдоод машинаа эвдчихсэн гадаад хүний машиныг тав хоног явж авч ирсэн. Замын тасархай дээр хоёр гурван дугуйгаа ташраар нь хагалчихсан хүмүүс дуудлага өгдөг.
-Ажилчдын хувьд ямар мэргэжилтэй хүмүүс ажилладаг вэ?
Ихэвчлэн ШУТИС-ийг төгссөн, авто инженерүүд ажилладаг. Мэргэжил гэхээсээ илүүтэйгээр машинаа сайн барьдаг, ажилдаа сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулахыг зорьдог. Хамгийн гол нь манай ажилчид үнэнч шударга байх хэрэгтэй. Манай компанид итгэж байна гэдэг чинь тэр хүмүүст итгэж байгаагийн хэрэг. Ажлаа бүрэн гүйцэт хийхийг л шаарддаг. Чадахгүй, мэдэхгүй зүйлсийг нь зааж сургаад өгнө. Би ч өөрөө ажилчиддаа үлгэрлэхийг хичээн ажилладаг.
-Тарифаа хэрхэн тогтоосон бэ?
Бид үнийг хамгийн бага түвшинд барьж ажиллахыг хичээдэг, тооцоо судалгаан дээр тулгуурлан тарифаа тогтоодог.
-Үйл ажиллагаа явуулахад тулгардаг саад бэрхшээлүүдээс дурьдахгүй юу?
Манайх шиг цогц үйлчилгээ Монголд байхгүй гэж өмнө нь дурдаж байсан. Бид сард 3000, жилд 30-аад мянган хүнд үйлчлүүлдэг гэж үзэхэд зам дээр түгжрэл үүсгээд зогсож байгаа 15-20 мянган жолоочийг замын түгжрэлээс гаргадаг. Бид нэгдүгээр эгнээ, дугаарын хязгаарлалтанд ордоггүй болвол үйлчилгээний хурд илүү сайжирна гэж үзэх хүсэлт гаргаж үзсэн гэвч хуулийн зохицуулалт байхгүй учраас боломжгүй юм билээ. Нэгдүгээр эгнээний зөвшөөрлийг нийтийн тээврийн болон машин ачилтын зөвшөөрөлтэй компаниудад өгдөг. Ачаалалтай үед дугаарын хязгаарлалтанд орсон байгаа машинуудаасаа хотын захын дуудлаганд явуулах тохиолдол бий. Өөр хэцүү зүйл гэвэл хотын түгжрэл л байна даа. Ямар ч хүн шийдэж болохгүй ганц асуудал нь энэ юм даа.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.