Сурвалжилга, Нийтлэл

ХЭРГИЙН ГАЗАР: Гудамжнаас хайрцагтай нярай хүүхдийн цогцос олджээ

Хэдхэн хоногийн өмнө хайрцагтай нярай хүүхдийн цогцос гудамжнаас олдсон хэрэг гарчээ.Хэргийг тодруулбал, энэ мягмар гарагт /2019.06.25/ "Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос олдлоо" хэмээн 20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон нь үнэн байв. Тус нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэв.

Эх сурвалжийн хэлж буйгаар тус нярайд нэр өгөөгүй байсан ба энэ сарын 21-нд “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-д мэндэлсэн бөгөөд нярайн цогцост задлан шинжилгээ хийсэн байж болзошгүй сорив байсан хэмээлээ.

Манай сурвалжлах баг нярайн цогцос олдсон газарт очиж хэргийн газарт ажилласан юм. Уг Согоотын 60-р гудамж нь төв замаас хол, уулын өндөрлөгт байрлалтай газар аж. Гэвч хайрцагтай цогцос олдсон гэх гудамж нь усны худгийн яг хажууд гурваас дөрөвхөн хашаатай цааш гудамж үргэлжлээгүй мухар гудамж байсан юм.  

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button