Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Б.Болор-Эрдэнэ IT компаниудыг хөлдөө чирч, Л.Оюун-Эрдэнэ хариуцлагын “гал”-д унав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар “Үгэнд унахаар нүхэнд уна” гээч л болоод байна. Бөөгнөрч, түчигнэсэн их хүн зоны урд цар тахалтай тэмцэгч Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө оройлоод зогсож байх дүр зураг олон нийтэд таалагдсангүй.

-НОК-ЫН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ АРГА ХЭМЖЭЭ-

“Digital Nation - 2021” үзэсгэлэн, арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас санаачлан, гурван өдрийн турш зохион байгууллаа. Урьд жилүүдэд бол “ICT Expo” нэрээр болж заншсан. Мэдээллийн технологийн салбарт хийгдсэн шинэ ололт, дэвшлүүдийг танилцуулдаг сайн концепцтой арга хэмжээ.

Харин энэ жил Монгол Улсад харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ үүднээс уг арга хэмжээг тахлын үеийн нөхцөл байдалд ч гэлээ нэлээд “гялгар” хийчихье гэсэн хүсэл зориг агентлагийн залуу дарга Б.Болор-Эрдэнэд байж л дээ.

Монголд хамгийн анх дроны үзүүлбэр хийгдлээ, 5G сүлжээнд нэгдсэнээ зарлалаа, “E-Mongolia” системийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа гэхчлэн эерэг агуулгуудаа тэд ярина. Гэвч баасан гарагийн орой болсон нээлтийн үйл ажиллагаанд ямар ч халдвар хамгаалал, хүн хоорондын зай байсангүй. ААН-үүдийг 10 хүнд нэг дор үйлчилж болохгүй гэж зааварлах дөхдөг төр өөрөө агуу их бөөгнөрлийг зохион байгуулав. Халдвар тарах, тархах өндөр эрсдэлтэй дүр зураг.

Нөгөөтээгүүр, удирдах албан тушаалтан, тусгай зочдыг тайзны урд тусгай сандал засаж суулгасан байв. Зай бариулж. Харин үзэж, сонирхох гэж ирсэн олон нийтийг зүгээр л “Учраа олог” гээд бөөгнөрүүлж орхисон нь анхаарал татаж байлаа.

Хоёрдугаарт, Нийслэлийн онцгой комиссоос уг үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрөөгүй албан бичиг сошиалд тавигдсан. Гэвч НОК-ыг үл ойшоож, УОК-оос зөвшөөрөл гаргуулангуутаа хийчихсэн нюанс уншигдав. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллага “Халдвар тархах эрсдэлтэй” гэж дүгнээд, хориод байхад Б.Болор-Эрдэнэ дарга нэлээд гүрийсэн, гүрийлгэсэн гэсэн үг.

Үүнээс үүдээд тэд олон нийтээс банга хүртэж байна.

-АГЕНТЛАГ МОНОПОЛЬ IT КОМПАНИ БОЛТЛОО ӨРГӨЖСӨН ҮҮ-

Улбаалаад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын тухай асуудал сөхөгдөнө. Үйл явдлаас болж үзэсгэлэн, үйл ажиллагаанд оролцогч хувийн хэвшлийнхэн тэр чигтээ “харласан”. “Мобиком” корпорац л гэхэд нэрээ бодоод хоёр дахь өдрөөсөө гарчихлаа. Нэг тийм “Цахим үндэстэн” ярьсан, нэдэр дээрээ баахан хариуцлагагүй улс л тэнд цугласан юм шиг ойлгогдсон.

Үнэн хэрэгтээ ААН-үүд, IT технологийн компаниудад буруу байхгүй. Төр нь зохион байгуулсан арга хэмжээнд тэд оролцож, хийсэн бүтээснээ нийгэмд сурталчлах зүй ёсны үүрэгтэй. Гэвч зохион байгуулагч төр ингэж хувийн хэвшлүүдээ хөлдөө чирэв.

Бас төсөв, мөнгөний асуудал байна. Ерөнхий сайд “Эдийн засгаа эрчимүүлэх гэж ийм өдөрлөг зохиолоо” гэсэн агуулгатай зүйл ярьсан. Гэвч улсын төсөв хасах баланс руу орж, инфляц 10 хувьд дөхөж буй энэ цаг үед хэдэн тэрбумыг зарж, тэнгэрт дрон нисгэсэн бэ гэдэг асуудал тавигдана. Яах вэ, санаачилж болно. Түүнд нь ААН-үүд өөрсдөө хөрөнгөө гаргах хэлбэрээр оролцсон бол төсөвт ч хэмнэлттэй. Магадгүй арай хариуцлагатай ч болох байсан байж мэднэ.

Ер Б.Болор-Эрдэнийн тэргүүлсэн уг агентлаг өөрөө монополь IT компани болтлоо өргөжчихлөө гэдэг шүүмжлэл хэлэгддэг. Өөрсдөө програм хөгжүүлнэ, IT инженерүүд ажиллуулна. Хувийн хэвшлүүд “Бид хийгээд, улсдаа татвараа төлөөд явъя” гэхээр халгаадаггүй. Ганц нэг хамтардаг хувь хэвшлийн IT компаниудтайгаа таагүй харилцаатай байдаг гэх.

Уг нь төрийн агентлаг бүхнийг хамж гүйцэтгээд байх үүрэг хүлээгээгүй. Журмыг нь гаргаад, зах зээлд боломжийг нь олгож, зохицуулж, хяналт тавиад л явдаг. Харин Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын ажиллаж буй арга барил, хэтэд төлөвлөсөн ажлууд зэрэг нь үүнээс хэтийдсэн гэлтэй харагддаг.

-ДҮРЭМ ЖУРАМ, ЭТИК СОЁЛ УЛАМ  Л ЭВДЭГДСЭЭР-

Ерөөс Монголд төрийн ажил улам л дүрэм журамгүй, улам л бүлэглэлийн “чичрээ”-гээр хийгддэг болоод буйн нэг жишээ энэ юм. Хоёр хүн нийлээд ч бүлэг болно. Хотын мээр Д.Сумъяабазартай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан хоёр таарамжгүй байдгаа олон нийтэд ч ил цацдаг. “Болохгүй ээ” гэж Д.Сумъяабазар нь хэлэхээд “Болно оо” гэж С.Амарсайхан нь эсрэг толгой дохиод л, Л.Оюун-Эрдэнэ хаахалзтал тайзан дээр үг хэлж, Б.Болор-Эрдэнэ санасандаа хүрч буй юм.

Уг нь тал талдаа эвлэлдэж ажиллах учиртай. Халдвар хамгаалал, дэг журам, олон нийтийн эрх ашгийг бодолцож үзэх л ёстой. Гэвч залуу “дарга” нарын хэт хөдөлмөрч, улайран зүтгэсээр болгодог хандлага заримдаа сайнаар, заримдаа муугаар үнэлэгддэг нь энэ юм даа.

Үгэнд унасан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Гадаах арга хэмжээнүүдийг ер нь нээнэ. Цаашид дасан зохицно, өөр аргагүй” гэж ам алдав. Гэвч халдварын нөхцөл байдал тэгэх хэмжээнд байна уу. Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, иргэд халдвар авснаа мэдэхгүй ажлын байран дээрээ нас барж байна. Зөвхөн PCR шинжилгээгээр илэрч буй тоонд үндэслэх утгагүй гэдгийг энгийн иргэд ч ойлгож буй. Лавтай Засгийн газар нь хэдэн зуун хүн цуглуулж, бөөгнөрүүлж өдөрлөг зохиох тийм эрх чөлөөнд лав очоогүй гэлтэй.

Одоо гадаах кинотеатр ажиллуулсан залуусыг төр загнаж, болиулах лав эрхгүй боллоо. ААН-үүдийг ч торгож, дарамтлах этик үндэслэлгүй болж орхилоо.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувийн хэвшлийн хийх ажлыг төрийн нэр барьсан Болорэрдэнэ булаагаад байгаа нь туйлын үнэн. Нэг агентлаг баахан IT инженерүүд цуглуулчихаар төр данхайж төрд ажиллагсдадын тоо их байна гэж хэл ам гараад байгаа юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

teneg setguulch zahialgaar bichihee boli

Зочин
Зочин

Арай ч дээ гэсээр л алдаа гаргасан даа. Монголын ард түмэн иэнэг биш байхаа.

Зочин
Зочин

Хулгайч нар

Зочин
Зочин

Энэ байна шүү бүх хэвлэл мэдээлэлийг хаалтын гэрээ гэдгээр амын хааж байгаад MCS~н олигархийн санаатайгаар (харилцаа холбоог самрагч) , ард түмнийг мунхруулж албаар хийж байгаа гэмт үйлдэл...хүүхдийн паркийг хүүхдүүдээс булааж авсан олигархи төрийн тавиулаар ард иргэдэд санаатайгаар ковид тарааж байгаа үйлдэл шүү..нэг олигархи хүнд худалдагдсан төр.

Сэтгэ
Сэтгэ

сэтгэлийн хөөрлөөр төрийн албан хаагч ажил хийхгүй олон түмний шившиг

Шившиг
Шившиг

За,за Монгол улсыг цүнх барьж,бөгс долоосон,хоосон толгойтой, залуучууд л устгаж

Ширээ
Ширээ

Тусгаарлалт бол хувь хүний асуудал байх нь зөв шүүдээ. Гол нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь хааж боож байгаа нь төрийн алдаа.

Zochin
Zochin

Ene nam ene heden hund l itgehgui geed yadiin uur uls eh ornoo avaad yvchih nam hun haana bna AN han gej bid turiin erhiig udaan bariagui dandaa MAN han barisan gedeg unendee 8 jil tur barihdaa 80 jiliin hor urshig taridag jinhen gadniihnii turhraltaar uls eh ornoo samardag uursduu dolloriin ter bumtan ard irged ni heden zuun sayiin urtun ulsiinhaa buh uildveriig huvchilal nertei nuraaj huraaj uursduu avsan 2 hurshuusuu myngan jiliin zai avhuulsan amerkiin tagnuuluud bolj huvirsan uneniig hudal hudliig unen bolgoh merjejiltei iim yumnuudad ard tumen dungee taviad gudmand garagsan tegheer odoo zuvhun MAN aa demj 24 ond dungee taviy uur arga bhgui shuu ter nuhun songuulid net devshigch nariig ni har 2 tom hulgaich soichood teriigee negdej niileed demjiy geed suuj bgaa ni l ymar nam humuus ve gedeg ni haragdaj bainadaa ajil hiisen hun shuumjluulnee ter bol huuli MAN han hiij bna zutgej bna elbegdorj battulgiihanii trolluud uguisgej bna battulga ni buur erunhii saidiin sugand shigdej horoo nairuullaa oyunerdene aajimdaa hordono magtaj dolooj dolignoj huurguj undaa kvass pivi dars arhi huuhen har tamhi geel duusgana harj l baigaarai

Зочин
Зочин

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежээ карентилж чаддаггүй эрдэмтдийн зөвлөл огцор

Зочин
Зочин

oiuka tanhimaaraa ogtsor

Зочин
Зочин

ogtsor

монгол
монгол

оюурдэнэн яагаад араас нь хараад суугаад байв өнөөх нь араас нь тэврэлгүй бү явуулааррай намайг гэюуь

Зочин
Зочин

Гадаа кино үзүүлж байсан залуусыг яагаад болиулсан бэ. Өөрсдөө болдог, иргэд ү.а явуулж болдоггүймүү

zochin
zochin

Хувийн хэвшлийн хийх ажлыг төрийн нэр барьсан Болорэрдэнэ булаагаад байгаа нь туйлын үнэн. Нэг агентлаг баахан IT инженерүүд цуглуулчихаар төр данхайж төрд ажиллаг######дын тоо их байна гэж хэл ам гараад байгаа юм

Зочин
Зочин

Оюунэрдэнэ хэмээх поп нөхөр улсыг удирдах толгой хүрэхүү.Засаг толгойлж байгаа хүн өөрөө аль болох олон хүн халдвар авч үхэх нь үхэг гэсэн юм шиг л бүхнийг эсрэгээр нь хийж байна.

Зочин
Зочин

Элдэв арга хэмжээ цугларалт гэдэг ч хоорондоо барьцаад байхаар ч зөв зүйтэй зүйл бишдээ. Анх тэр халтар яашка хүүхнийг томилоход нь энэ хүн чадахгүй ээ гэж олон хүн хэлж байсан. Байгууллагынхаа чиг үүргийг ч бүрэн ойлгоогүй пиардаж попроход л анхаарсан хүүхэн гуай бол, өнгөцдүү маягийн л тийм залуус олшроод байгаа. Мэргэжлийн биш хүн, салбараа ч сайн мэдэхгүй нөгөө л аар саархан өнгөц ажлуудаа л яриад элдэв зураг хөргөө тавиад л гүйгээд байсан хүүхэн. Энэ хүүхнээ одоо төрөөс зайлуул. Тэр англи хэл ус старт ап мэтээ л ярьсгээд явж байна биз, төрийн бодлогын ажил хийж чадахаар хэмжээний хүн бол биш шүү

Зочин
Зочин

ЭНЭ НЭГ ОБУНА Ч БИЛҮҮ ОБУХА Ч БИЛҮҮ ХҮҮХНИЙГ ЯАСАН ЭРХЛҮҮЛЖ ХАНАДАГГҮЙ ЮМ ДЭЭ

Зочин
Зочин

МАНын бодлого бүрэн дампуурсаан. Улс орныг сөхрүүллээ. Халдвар тархсан үeийн бодлого үйл ажиллагааг засгийн газар үндсэндээ унагаалаа. Эрүүл мэндийн салбар эцсийн хүчээ шавхан тэмцэж байхад бусад салбар сайдууд нь эмч эмнэлгүүдэа хорлох ажлыг гардан хийж байна. Энэ яавч зөв биш. Иргэд ч чадлынхаа хэрээр тамцэж байгаа. Халдварын үeийн хөрөнгө мөнгөний зарцуулалт тайлан ил тод биш байгаа нь энэ засагт итгэх итгэлийг үгүй хийсэн . Засгийн газар өөрсдийгөө өөрсдөө хорлрчихоод дандаа иргэдрүү хуруугаараа заадаг 1 муухай зуршилтай сэтгэцийн гажигтай болсон ядахад. Иргэдийг элдэв шоугаар сатааруулах аргад шилжиж буй нь аймшигтай мунхрал ба хорлонтой ажил боллоо. Номин сайдаа та шоучин сайд нэр авах гээгүй бол аоай өөр болоосой гэж к

Зочин бид

Зочин уншигч

обуха
обуха

Хүүкийн толгойг нэг чавганц барьдаг гээд байсан одоо Оюукын толгой нэг хүүхэн барьдаг болждээ

Зочин
Зочин

Цахим л юм бол цахимаар хийхгүйдээ. Ийм толгойтнууд цахимаа ч ойлгоогүй байгаагийн шинж энэ цахим бус арга хэмжээ болжээ.

Зочин
Зочин

Цахим л юм бол цахимаар хийхгүйдээ. Ийм толгойтнууд цахимаа ч ойлгоогүй байгаагийн шинж энэ цахим бус арга хэмжээ болжээ.

Зочин
Зочин

Маш зөв ажил, ан хогийнхноос бусад нь 100 хувь дэмжинэ.Төр, түүний дотор ХХТМТГ нь яагаад IT технолгиийг удирдан хөгжүүлэгч байж болдоггүй юм.Үүгээр Болор-Эрдэнийн агентлаг манлайллаа харууллаа. Үүнийг харлуулах, жөтөөрхөх нь хэнд хэрэтэй юм бол. Эсрэгээр баяр хүргэх ёстой. Залуучуудын урмыг хугалахаар, ууцыг гэдэгсэн хараал жатгынхан минээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ха ха

Үл таалагч-1
Үл таалагч-1

Төр шударга бус ажиллаж байгааг харж болно. Баталсан хууль дүрмээ өөрсдөө зөрчөөд байхаар төрд итгэх нь талаар болж байх шиг. Эргэж буцсан шийдвэр гаргадаг төр гэж байгаад юу хийх вэ дээ???

ds
ds

teneg hun yeg dunduuraa gej ug biidee

Зочин
Зочин

ОБУНАГ ЗАЙЛУУЛ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюулзганы халтар хүүхэн салбар самраад дууслаа чи яваач. Хэдэн жилийн өмнө нэг төслийн туслах гээд кофе цай зөөгөөд явж байсан хүүхэн яахаараа ийм том салбарыг удирдаад сууж байдаг юм бээр. Ядахдаа мэргэжлийн хүнээр ажлыг нь хийдгээрээ. Монгол яахаараа ийм дампуу юм бээ. Оюун-Эрдэнээ чи ямар ичдэггүй юм бээ. Чи энэ Сүнээгээ төрөөс явуулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button