ЭДИЙН ЗАСАГ

“Төсвийн орлогыг давуулан тооцох нь үрэлгэн зарлагаа нуух бодлого юм”

Ирэх 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд УИХ-ын даргад өргөн барьсан. Уг төслийг тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцсан юм. Иймээс түүнтэй хийсэн ярианыхаа онцлох хэсгээс хүргэж байна.

2022 оны төсвийн хэсгээс тайлбарлавал, Энэ оны төсвийн орлогыг 13, зарлагыг 15 их наяд гэж төлөвлөж байсан. Харин ирэх 2022 оны төсвийн орлогыг 16.4, зарлагыг 18.1 их наяд гэж тооцсон юм. Орлого, зарлагаа өнгөрсөн жилийнхээс даруй гурван их наядаар нэмчихсэн дүр зураг уг төсөлд тодхон бий.

Уг хэсэгт эдийн засагч Ч.Отгочулуу орлогыг бодит байдлаас давуулан тооцох нь ямар шалтгаан байдгийг тайлбарлалаа.

-Орлогыг өндөр тооцож байгаагийн гол шалтгаан нь үрэлгэн зарлагаа нуух сонирхол юм. Сүүлийн жилүүдэд хоёр их наядын алдагдалтай төсөв баталж ирсэн. Тэгээд тодотгол оруулж ирээд таван их наяд болгоод өсгөчихдөг жишиг тогтсон.

Энэ ярилцлагыг бүтэн эхээр нь унших бол энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button