ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Шведийн эрдэмтэд ямар талх идвэл жингээ хасахыг тогтоов

Улаан буудайн оронд бүхэл үр тарианы хөх тариагаар хийсэн хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай болохыг Шведийн Чалмерсийн Технологийн Их Сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Уг судалгааг “Clinical Nutrition” сэтгүүлд нийтэлжээ.

Судалгаанд илүүдэл жинтэй 30-70 насны 242 эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамрагджээ. Тэдэнд ижил тооны илчлэг агуулсан улаан буудайн болон бүхэл үрийн хөх тариагаар хийсэн хоол хүнс санамсаргүй байдлаар хуваарилсан байна. Судалгаанд оролцогчид хоол тэжээлийн мэргэжилтнээс заавар зөвлөгөө авсан аж.

Судалгааны удирдагчдын нэг Киа Иверсен “Бидний судалгааны үр дүн анхнаасаа тодорхой байсан. Бүхэл үрийн хөх тариан хоол хүнс хэрэглэсэн оролцогчид дунджаар илүү их жингээ хасч, биен дэх өөхлөлт нь улаан буудайн хоол хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй буурсан” гэв.

Хэдийгээр оролцогчдын хоёр бүлэг хоёулаа тодорхой хэмжээнд илүүдэл жингээ хассан ч үр тарианы хөх тариан хоол хүнс хэрэглэсэн хэсэг нь дунджаар нэг кг илүү жин хасчээ. Судалгааг үндэслэн жингээ хасах хүсэлтэй хүмүүст бүхэл үрийн  хөх тарианы талх хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна.

(Эх сурвалж: centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button