Нийгмийн

Олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд Б.Монголхүү амжилттай оролцжээ

Испани улсын Барселон хотноо зохиогдсон Дэлхийн алдарт дуучин “Mонтсератт кабалье”-гийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас ДБЭТ-ын Гоцлол дуучин МУСТА Д.Эрдэнэ-Очир /тенор/, МУСТА Б.Энхнаран /сопрано/, МУСТА С.Бат-Эрдэнэ /басс/, Б.Монголхүү /баритон/ нар амжилттай оролцсон байна.

58 орны 117 дуучин гурван үе шаттайгаар өрсөлдсөн тус уралдааны финалд 13 дуучин шалгарч, ДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Монголхүү “Финалист” болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button