УЛС ТӨР

Ч.Сайханбилэг: Карма гэж байдаг юм шүү Х.Нямбаатар аа

Өнгөрсөн пүрэв гарагийн орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Рио Тинтотой холбоотой асуудал, шийдлийн талаар үзэл бодлоо хэлээд байв. Тэр үеэр ХЗДХ сайд Х.Нямбаатарт хандан ашгийн нүдээр харж болохгүй гэх агуулгаар үг хэлээд амжсан. Ч.СайханБилэг сайдын үүний дараагаар дахин байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ Х.Нямбаатар сайдад хандан ийн бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр "Хаданд гарсан Нянгар, Ми дөө, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо. Уг нь тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж манай ард түмэн ярьдаг даа. Ми дөө, миний сандарсанд санаа нь чилээ юу? Чамаас айж би сандарлаа юу? Бага минутанд их зүйл багтаах гэж л хурдан ярьлаа. Ер нь ч би хурдан ярьдаг. Хуучин гишүүд ч сайн мэднэ. Бодол санаагаа гүйцэж ярих хурд нь л тэр. Харин чамайг ингэж будилж явж, ямар алдаа хийх бол гэдгээс л санаа зовж сууна.

Өнөөдөртөө чи Хонгилын түлхүүр атгаад их л маадгар байна. Давхар стандарттай-Махны машиндаа оруулахаар урилга заллага явуулаад овоо байх шив. Маргааш энэ Махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар! Үндсэн хуулиар олгогдсон, Үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө Д.Монголхүү, Э.Одбаяр нар чамайг Хууль зүйн сайд байхад анх удаа хоригдлоо! Чи асуудал хариуцсан сайдын хувьд байр сууриа илэрхийлээч, залуусыг бүгдийг нь суллаач! Залуу хүн байж Дарга цэрэг, Сайд иргэн гэсэн нэг л их каст, давхарга ярьсан хүн байх юм.

Чи албан тушаалыг түр зуурынх, ажил хийх, асуудал шийдэх түр зуурын боломж л гэж хар. Өөрт нь хэрэг болох, өөрийг нь хамгаалах гэхэд Хаданд гарсан албан тушаалаас нь ховхлох гэж байна гэж хардаж, харин өөрөө бүү сандар. Хаа хамаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй жин өгсөж бүү арцалд. Ми дөө, эхлээд ТЭЗҮ, санхүүгийн тайлангаа ялгаад сурчих. Наад том компани чинь хэдхэн тоо хөдөлгөөд чам мэтийн хүүхдээр дэндүү амархан тоглочихно. Рио Тинто компани Монголын Засгийн газрыг 34 хувь эзэмшсэний төлөө 22 тэрбумын өрөнд оруулж байгаа бол бараг 2 дахин их- 66 хувь эзэмшиж байгаагийн хувьд адилхан зээл авсан тэдний талын 44 тэрбумын өрөнд унаж байгаа тэдний гаргасан тооцоолол дээр эхлээд ажиллачих. Гэхдээ чи биш шүү.

Гадна дотны жинхэнэ мэргэжилтнүүд хөлсөлж ажиллуул. Мэргэжилтнүүдийнхээ нэг талын биш олон талын, харьцуулсан саналыг нь сайн сонс, бас ойлго! Чи одоо 22 тэрбумын өрөнд оруулчихсан гэдэг гадны заль мэх, өгөөшинд дэндүү автаж итгээд, (чамд үнэн мөн нь чухал биш, Дубайн гэрээ “алаад хаясан” гэдэг улс төр нь л чамд гоё сонсогдож байгаа л даа) олон түмэнд ч мянга давтаад, овоо итгүүлэх маягтай харайж явна. Хэлэлцээний төгсгөлд чинь тэд нар ТЭЗҮ дээрх хэдхэн тоогоо хөдөлгөөд л тээр хараа биз, 22 тэрбумын өрийн асуудлыг чинь нааштайгаар шийдсэн шүү гээд л чамайг хуурна. Ардаа арай том асуудлуудаа аваад үлдэнэ! “Нохойд барьдаг мод шиг“ битгий өөрийгөө ашиглуулаад микрофон харахаараа л ханцуйгаа шамлаад цээжээ түрээд гүйгээд бай.

Тэр Ц.Нямдорж ахыгаа хар. Хэд буудуулсан хашир бурхи шиг “Оюутолгойн асуудал одоо зөвхөн Х.Нямбаатарынх” гээд дошноосоо цухуйхгүй байгаа биз? Яг чам шиг урдах ажил нь бус улс төр нь чухал байдаг улс төрчдөөс холдуулах гэж Миний үед мэргэжлийн хүмүүсээр ахлуулж бүх яриа хэлэлцээг хийлгэсэн байдаг юм. Чи энэ асуудлыг яаж ч амжилттай шийдсэн, их хурдан бол энэ Их хурлын үед, арай алгуур бол ирэх Их хурлын үе гэхэд өнөөдөр өөрөө хараагаад байгаа Оюутолгой гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн хүмүүстэйгээ нэг эгнээнд жагсаж балбуулах л болно. Карма гэж юм бас байдаг юм шүү.

Зэсийн үнэ 10 мянга гарсан прогноз ойрын хэдэн жилдээ үргэлжлэхээр байна, Рио Тинто төсөлдөө авсан зээл хөрөнгийн цаг хугацааны тоолуур адилхан ажиллаж байна, Далд уурхайн бүтээн байгуулалтад нэгэнт хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт хийчихсэн байна, удирдлагад нь арай хэл амаа ололцож болох хүмүүс солигдож ирсэн байна гээд чамд урдах Засгийн газруудад байгаагүй өчнөөн боломж өчнөөн шинэ ”Хөзөр” байна. Тийм болохоор чи хойш суулгүй шийдэх л хэрэгтэй! Хаданд гарсан Нянгар, Ми дөө, хүн эрдэм боловсрол муутай байж болно, эргүү тэнэг л байж болохгүй шүү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 30, 2021 10:08

УЙЛАХ ХҮҮХДИЙН БӨГС УРД ӨДӨР НЬ ЗАГАТНАНА ГЭДЭГ НЭГ ҮГ БИЙ ДЭЭ
ЭНЭ ЗАЛУУ МАРГААШ ШОРОНД ОРОХ ГЭЭД ӨНӨӨДӨР ЧАДЛААРАА ТИЙЧИЛЖ БАЙНА ДАА

Зочин
Зочин
10 сар 30, 2021 10:21

Teglee yu inglee yu geed yag har zahiin heruulch avgai shig yarih yumaa.

Алтанчимэг
Алтанчимэг
10 сар 30, 2021 10:50

Сайханбилэг элбэгдорж нар өөсдийн ашигаа �##�дахаас айж үхэн хатан ил гарч ирж солиорч бна. Сайханбилэг новшыг гарч ирсэн дээр нь бариад гялс шоронд нь хий. Айгаад нуугдаад зжгатаад байсан хулгайч өөрөө Ашгүй намайг шоронд хийгээрэй би энд бна гээд гараад ирлээ шун�##� хүнийг шууд ил гаргуулж чадаж бна шүү

Зочин
Зочин
10 сар 30, 2021 10:51

Niambaatar n byyr teneg, nogoo noiliin nogoon teg

Зочин
Зочин
10 сар 30, 2021 11:09

Манай улс Төрд гарсан хүмүүстээ х�##�тай даа.Нэг өдөр Нямбаатар хууль шүүхийн ха�##�га сахиад суухад хэн ч гайхахгүй. Одоохондоо микрафон хараад цээж түхийлгээд олон юм яриад байж болно.Бүр иргэн Навчаатай зарг�##�даад байж болно.Харсан зүгтэй арц�##�даад байж болноо.Иргэн үзэл бодлоо илэрхийлсэний төлөө шоронд аваачаад хийгээд байу болноо.3 сая иргэнтэй мөртлөө 6 сая зөрчлийн хуулиар торгоод байж болно.Энэ сууд�##� мөнх биш гэдгийг бас бодох ёстой.Төрийн хүний ёс зүй тангараг ноён нуруу гэж байх ёстой гэдгийг санах хэрэгтэй Нямбаатараа

үнэнийг эрэл хийгч
үнэнийг эрэл хийгч
10 сар 30, 2021 11:27

ёстой сайханбилэг чамд хэлье! карма/үйлийн үр/ гэж байдаг юм. түүний лайг ням баатар биш чи эдэлбэр болно.ард түмэн хэний т�##�д байна.ард түмэн чи бид хоёр биш.тэгэхээр үнэний т�##� нямбаатарт байна.бүү ай@ бүү шантар! одоо ухаарах гарц үгүй.

Зочин
Зочин
10 сар 30, 2021 13:36

Сайханбилэг л хэлсэн болохоос Нямбаатарын үнэнийг хэлсэн байна. Эрдэм боловсролгүй байж болно эргүү тэнэг байж болохгүй шүү Нямбаатар аа

харамсалтай
харамсалтай
10 сар 30, 2021 13:55

НАМ дагаж төрд гарч луйвар хийсэн С. БАЯР, баярцогт, элбэгдорж, багабанди, сайханбилиг нар дуу гарах хэрэг �##�га. ЭХ орны баялагыг хэдэн бор цаасаар найма�##�цсан луйварчид ДУУГҮЙ БАЙ.

Ард
Ард
10 сар 30, 2021 14:24

Ми дө Нянгараа эрдэм боловсролгүй байж болно эргүү тэнэг байж болно . ...үзэлцээд бай ард олон хожино

Зочин
Зочин
10 сар 30, 2021 14:26

Энэ Сайханбилэг eрөнхий сайд байсан гэхэд чааваас даа. Гудамжны хэрүүлч авгай мэт. Ирээд хийсэн хэргээ хүлээгээч, цаад Рио тинто чинь хэргээ хүлээгээд байхад чи одоо гүрийгээд хаа хүрхэв дээ

Зочин
Зочин
10 сар 30, 2021 14:32

Үнэн юм хэлээд байх юм бас. Манайхан ч харьд очихоороо их ухаантай болдог юм даа. Сайн байнаа.

irgen
irgen
10 сар 30, 2021 15:33

Ene Muuhaibileg p###aa odoo gadaad jargaad hevtej bj huntei heruul hiihtege bdg neeree.

Зочин
Зочин
10 сар 30, 2021 15:59

Хувийн сургууль төгссөн гээд Нямбаатарыг гоочлоод байна уу. Хүн хаана сурч, ямар мэргэжил төгссөн нь чух�##� биш, хүнд амьдр�##�ын хар ухаан чух�##�. Наадах сэнтийд чинь м�##�чин ард сууж хууль боловсруулаад явдаг үе байлаа. Тэнгэрт хадсан гоншинтой сургуульд төгссөн хэдэн хэлээр ярьдаг чадвартай тэр нөхдүүд чинь Монгол Улсыг самраад эргээд хятадын колон боол болгох заманд нь оруулсан. Сайханбилэг чи ухаантайгаараа ирж хэргээ хүлээгээд ялаа ав.

Зочин
Зочин
10 сар 30, 2021 16:00

Хувийн сургууль төгссөн гээд Нямбаатарыг гоочлоод байна уу. Хүн хаана сурч, ямар мэргэжил төгссөн нь чух�##� биш, хүнд амьдр�##�ын хар ухаан чух�##�. Наадах сэнтийд чинь м�##�чин ард сууж хууль боловсруулаад явдаг үе байлаа. Тэнгэрт хадсан гоншинтой сургуульд төгссөн, түмэн хэлээр ярьдаг чадвартай тэр нөхдүүд чинь Монгол Улсыг самраад эргээд хятадын колон, боол болгох заманд нь оруулчихсан. Сайханбилэг чи ухаантайгаараа ирж хэргээ хүлээгээд ялаа ав.

Mgl
Mgl
10 сар 30, 2021 21:10

Эх орноо худ�##�дсан хогийн муу сэтгуулч чамд очих газар байхгуй ш дээ адгийн л�##�ар эх орноосоо урвагч

М
М
10 сар 30, 2021 21:15

Энэ нохрийг барж ирээд хэргийг н ганц элэгдээд л хулээлгэж Рео тенто той хахуул гэж олон улсийн шуухэд гомдол гараж энийг шоронд бух хоронгийг н хурааж хатаах хэрэгтэй ар гэрийхнийг н нутаг заа МАН намийхаан.

Нямбаатар
Нямбаатар
10 сар 31, 2021 07:25

Сайханбилгийг барьж аваад нухсан хүн ялгүй.Америк дахь монголчууд мэдтүгэй.Цусан гавьяаны одонгоор шагнана.

hurlee ah
hurlee ah
10 сар 31, 2021 10:39

estoiydargaatai chavgants umaa hureed irech p###a

ард иргэд
ард иргэд
10 сар 31, 2021 22:04

нямбаатарыг тэнэг гэнээ сайханбилэг ухаантайгаараа монгол улсыг зарчихаад өөрөө хүний нутагт тансаглах ууу ха ха

Иргэн
Иргэн
11 сар 2, 2021 17:05

Сайханбилэгээ гадаадад нуугдаад хэрэггүй, Монголд ирж, хийсэн хэргээ хүлээж, ялаа эдлэх нь зүйтэй. Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн ажилласан ерөнхий сайд бол чи мөн.

Холбоотой мэдээ

Back to top button