Нийгмийн
Дорнод аймагт хээрийн түймэр дэгдэж, 12.5 мянган га эрүүл талбай шатжээ
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн Үүдийн жаран гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж түймрийг унтраасан байна. Уг гал түймэрт 12500 га эрүүл талбай шатаж, хохирол амсчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.