НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент
Д.Болд “Алтангадас” нэртэй шинэ дууны клипээ гаргана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд цоо шинэ өнгө төрх, хэмнэлээс бүрдсэн 12 дахь бие даасан цомгоо өөрийн нэрээр нэрлэсэн. Тус цомгоо 2018 оны 7-р сард гаргасан билээ.
Тэгвэл тэрбээр шинэ цомогт багтсан “Алтангадас”дуугаа клипжүүлэн, үзэгчдэд танилцуулахаа мэдэгдлээ. Түүний шинэ клип ирэх 8-нд цацагдах аж. “Болд” шинэ цомогт “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажилласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.