Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Агсал хүү арван ахтайгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж суугаа бичлэгийг хараад, ийм үг санаанд буув. “Агсал хүү”. Толь бичигт Торгууд ардын дуут биелгээг “Агсал” хэмээн нэрийдэн бичдэг. Нэг ёсондоо дуун авиа бүхий биет хөдөлгөөнийг “Агсалзах, сагсалзах” гэж утгачлан тайлбарласан нь энэ. Өчигдрийн тухайд тэрхүү агсалзан, сагсалзах дуут биелгээний гол дүрд Л.Оюун-Эрдэнэ тоглов.

Оролцон биелээчдэд цагтаа Л.Оюун-Эрдэнэд хөөгдөж спикерийн суудлаа өгсөн түүхтэй М.Энхболд, шударга ёс тогтоох тэмцлийнх нь хиншүү хярваст өртөн, шоронд суугаад гарч ирсэн С.Баяр, М.Энхсайхан, Засгийн газраа хийсэн тэмцлийнх нь үр шимээр орхин гарч байсан Ж.Эрдэнэбат. Одоо засах гэж үйл лайгаа үзэж буй гэх Оюутолгойн гэрээг нь үзэглэгчдийн нэг С.Батболд, түүний их дээрмийн схем хэмээн нэрийддэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг оруулж ирэхэд улс төрийн гол нөлөөллийг үзүүлсэн Ц.Элбэгдорж. Хүүд нь УИХ-д өрсөлдөх мандат өгч байж, Засгийн танхимаа хамгаалахад хүргэсэн Н.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнийг үг, үйлдлээрээ “Эвий, хүүхэд минь” гэж байнга шоолдог Н.Алтанхуяг нар оролцон тоглоцгоолоо. Амьдрал олон өнгөтэй гэж энэ л юм.

Сошиал дээрх тэдний уулзалтын сэтгэгдлүүдийг харахад “Бүгд хулгайч нар. Шорондоо хатаач ээ” гэхчлэн үгийн муухайгаар хөвөрчээ. Гэвч нэг агсал хүүгийн дэглэсэн гэлтэй эл биелгээнд оролцогчид өчигдөр зүрхэндээ эх орноо хайрлацгаасан гэдэгт туйлын итгэлтэй байна. Эрх биш тэд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан улс. Тэд нэгэн үеийнхээ бүх эрчмийг тэр чигт нь асгаж, Ерөнхий сайдаар ажиллацгаасан. Жижиг орныхоо төвөгтэй ахуйн зовлонг хамгийн сайн мэднэ.  Улс орон нь тэрхүү үедээ яаж ганцаардаж, бусадтай хэрхэн нөхөрлөж, юун дээр алдаж оносноо, эдүгээ яагаад ийм зам туулж буйг ч тэд хөшигний ард хэлбэрдчихгүй л бол хамгийн зөвөөр тайлбарлаж чадах улс.

БНХАУ-ын талтай нэлээд сайн ажилласан уулзалтыг Ерөнхий сайд нь хийлээ. Маргааш нь харин эл уулзалтын амлалтаа эс тоож, Хятад хилээ хаав. Шатахуунаа хэвийн татахын тулд Оросын нэг ТӨХК-ийн захирлыг энд Ерөнхий сайд нь урьж залан уулзалт хийж байна. Элчингүүдийг нь мөнхийн тойглоостой. Харахад ажил хийх гээд л зүтгээд байх ч эвээ олохгүй агсалзаж яваа хүүд АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулж, “Дэлхийн удирдагчид хоолны цагаар ихэвчлэн онигоо ярьдаг даа” гэж өгүүлдэг Ц.Элбэгдорж, супер гарц гаргагч С.Баяр, М.Энхсайхан, Н.Алтанхуяг тэргүүтнүүд уужим зам, алсуур ухаан тэлэх үгсийг хэлэх учиртай.

Нөгөө талаар яг МАН-ын Их хурлын өмнөхөн, Оюутолгойн их хэлэлцээний цагаар агсалзсан залуу Ерөнхий сайд ахмадуудаас үг сонссон дүрсээ ил шидсэн нь улс төрийн тоглолт гэлтэй. Чимээгүй суугч М.Энхболд, МАН-ын хамаг л дотоод сүлжээнд хүчтэй оршсоор буй С.Батболд нар энэ уулзалтад оролцсон нь залуусаасаа бүр нэг цэрвээд буй дотоод уур амьсгалд нь эерэг нөлөө үлэмж их үзүүлэхээр. Уулзалтын  дүрсэд С.Батболд өнөөх л тогтож ядсан хайнга харцаараа, М.Энхболд дуугүй чигээрээ бичигджээ.

Түүнчлэн уулзалтын талаарх албан мэдээндээ “Оюутолгойн асуудлаар санал солилцлоо” гэж дурдсан нь зөв так тик гэж уншигдахаар. Баахан хэлбэр хийц, зургийн өнцөгтөө анхаарсан болчихгүй л бол энэ уулзалтыг яг сошиал сэтгэгдэл шиг буруутгах нь илүүц юм. Бас тэдний ихэнхтэй улс төрийн хоролмаа аргаар тоглож ирсэн Ц.Нямдорж сайд буландасхийгээд суучихсан зэрэг нь хачин донжтой харагдаж, ихийг өгүүлэв.

Уулзалтын талаар Ерөнхий сайд асан С.Баяр “Хувийн гоморхлоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй. Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр аргагүй” гэж товч дүгнэж бичжээ. Үнэхээр ч залуу Ерөнхий сайдад уригдсан ахмадууд уулзалтын дараа хоол идээд салахдаа гоморхлын үг унагаагүй гэх яриа дуулдав. Уулзалтад оролцсон бүх хүн санал бодлоо ярьцгаасан бол Ц.Нямдорж сайд дуугаралгүй суусаар гарсан агаад хоолны үеэр нь ч ирээгүй гэх. Ингэж агсал хүү арван ахтайгаа уулзалт хийж, дурсгалын сайхан зураг татууллаа. Яаж ийгээд Засгаа авч үлдэхээр дотооддоо ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн багийнхны бас нэг хачин стандарт бусдуу уулзалт нь энэ байв.

Алдаж бас онож байж болох ч Ерөнхий сайд нарын зөвлөл байгуулаад, үе үе тэдний үгийг сонсоно гэсэн нь МАН-ын ахмадуудаа гудманд гаргасан агуулгаас арай эерүү уншигдав. Мэдээж пи-артаа анхаарч, баахан патиар татуулсан нь ихэд тамтай. Гэхдээ л үе үеийн Ерөнхий сайд нар уулзсан нь ихэд эерүү үйлдэл болов. Бусад дүгнэлтийг танд үлдээе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хулгайч нар
хулгайч нар

бүгд хулгайч

Ts
Ts

Cham shig yuch hiij buteegeegui yaduu hulgaichig bodvol hiisen yumtai humuus bainoo

Уншигч
Уншигч

М.Энхболд юу бодож суусан бол

бобо
бобо

тэр л сонин байна.

ИРГЭН
ИРГЭН

НЭР ЦЭВЭР, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ОЛОН ТҮМЭНД ҮНЭЛЭГДЭХ БОДИТ ЮМ ХИЙСЭН ХҮН БАЙНА УУ? ЭДЭН ДОТОР.
ЁСТОЙ Л НЭГ АВАХ ЮМ АЛГА ГЭДЭГ ШИГ.

ө555
ө555

холимог хуурга маягийн л юм бичих юм даа

del
del

яаж хулгай хийх арга ухаан сурах гэж оюун эрдэнэ цуглуулсан юм байна даа

Зочин
Зочин

Энэ Нямдорж юу вэ одоо тэтгэвэрт гараач, хөгжлийн саад бул хар чулуу одоо бблно хийсэн хэргээ нуух гэж энд суугаад байх юм .

Өвгөн
Өвгөн

Энэ 30 жилд хамгиин баян орон бх блаа. Одоо ичихгүй ингээд цулайчихаад сууж бгаа дарга нараа ...та нар эх орон.ард түмнээ өрөвдөхгүй бна уу. Та нар энэ омголон.сэргэлэн ард түмнииг.энэ Монгол улсыг энэ дэлхиин хамгиин ядуу.арчаагүй гуйлгачин улс блгоход их роль гүйцэтгэжээ. Түй чёртууд.

Бухимдагч
Бухимдагч

Оюун-Эрдэнэ үнэн нусан буу юмаа. Эх орон, газар нутгаа найма�##�сан, шорон дамжсан хулгайч, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг цуглуулж Монгол төрийн ордоныг бузарладаг байна шүү, новш чинь! Одоо ЕС-ын ажлаа ухаантай нэгэнд өгөөд, цайсан хулгайч нараа дагаад улс төрөөс �######�б�##� таарна. Үнэн шившигтэй юмаа!

Хүлээцгүйч
Хүлээцгүйч

Хийсэн нэг нь худгайчаараа дуудуулж
Зогссон хэд нь зольбонгоор аддаршиж
Хэрэлдсэн нэгний т�##�бай дээр хөлдөөж
Зандарсан хэдийг Авилгаар шүүгч ТӨР МИНЬ УУ

Болдоггүй бор ӨВГӨН
Болдоггүй бор ӨВГӨН

За мэдэхгүй ээ мэдэхгүй бүгд л болж бүтэхгүй хүмүс шиг санагддаг

Тоглох хэрэггүй залга
Тоглох хэрэггүй залга

Би наадуулаас чинь илүүтэй ЗӨВЛӨГӨӨ ӨГЯ ЧАДНА. Нээрэн шүү

Юу яаа
Юу яаа

Бүгдийг нь нэг дор барьж авааду яаачих аа. Наад хэдээ

Зочин
Зочин

Урд зүгийн зээ М.Энхболд хэзээ ч Монголын төлөө ажиллаж байгаагүй, хэзээ ч ажиллахгүй...

Зочин
Зочин

Нэмэр болохгүй этгээдүүд гэдгийг мэдсээр байж юу гэж цаг зарж нэг удаа цатгаад өнгөрч байгаа юм бол? Гунгаадорж , Энхбаяр хоёроос бусад нь яаж хорлох вэ гэж бодож суусан байхдаа. Үнэхээр ерөнхий сайд ийм хүмүүс байсан байсан гэж бодоход гайхмаар, сэжиглэмээр, бараг бүгд гэмт хэрэгтнүүд, улс орноо юухнаар ч худ�##�даж идэхээс буцахгүй этгээдүүд цуглажээ. З�##�уу ерөнхий сайд болгоомжтой байж үзээрэй. гоомой юм багахан шиг хийгээрэй.

Зочин
Зочин

Оюунэрдэнэ эрүүгийн элементүүдийг цуглуулж туршлага суд�##�сан юм бишүү.

Лхагвадорж Д
Лхагвадорж Д

Яг үнэндээМонгол гэсэн сэтгэл энэ сайд нарт байсай уу харин бусдын үгээр х�##�аасаа зузаан болгох сэтгэл илүү байсан байх Монгол гэдэг нэр бусад улсад мангас дайсан мэт байгаа зарим улсад энэ агуу түүхийг булаах сонирхол хүсэл байгаа урддахи сайд нар тэр сонирхол хүсэлийг биeлүүлэх гэж мэрийсэн Энэ Монгол гэдэг 6 үсэг яагаад дарга нарт ад болоод байгаа юм бэ Монгол хүн болж төрөх тэнгэр заяатай харин Монгол гэдэг агуу түүхийг хэн нэгэн луйварчин гутаагүй

Зочин
Зочин

Goyo bichjee, dahiad... amjilt!

Т
Т

90 оноос эхлээд л ард түмнээ мөлхүүлсээр өнөөдрийг хүрсэн үе үеийн ерөнхий сайдууд Ард түмэн туйлын ядуу мөртлөө дэлхий хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрсэн улс орон байдаг юм болов уу

Оуюка
Оуюка

миагийн миагийн мяа

Холбоотой мэдээ

Back to top button