ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Жүжигчин Кристен Стюарт найз бүсгүй Дилан Мейертэйгээ гэрлэнэ

“Бүрэнхийн домог: Нар хиртэлт” киноны гол дүрийг бүтээсэн Кристен Стюарт /Kristen Stewart/ гэрлэхээр болжээ. Энэ талаар өдгөө 31 настай жүжигчин өөрөө “SiriusXM” радиогийн хөтлөгч Ховард Стернтэй ярилцахдаа баталлаа. Гэрлэх санааг анх Кристен гаргасан ч жинхэнэ гэрлэх саналыг найз бүсгүй Дилан нь тавьсан гэнэ.

Бид гэрлэнэ. Үүнийгээ ч хийх болно. Надад санал тавихыг хүссэн учраас би энэ хүсэлтээ маш тодорхой томъёолсон. Дилан ч үүнийг сайн гүйцэтгэсэн гэж бодож байна гэж ярьсныг “Дэйли Мэйл” /Daily Mail/ нийтэлжээ.

Дашрамд сонирхуулахад, Диана гүнжийн тухай энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонуудын нэг болох “Спенсер” киноны Диана гүнжийн дүрийг бүтээсэн. Кристен гэрлэх хүсэлтэй байгаагаа өмнө нь удаа дараа ярьсан. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хосуудын хуримын талаар хэдийнэ бичээд эхэлсэн. Энэ оны долдугаар сард папараццичид Кристенийг зүүн гартаа хуримын бөгж зүүсэн зургийг нь нийтэлж, Кристенийг гэрлэсэн гэцгээх болсон. Харин тэдний хурим зуны улиралд болж магадгүй таамаг байна.

Кристен Стюарт найман жил гаруйн өмнөөс танидаг байсан хуучин найз бүсгүйгээсээ салсан. Харин Дилан Мейертэй хоёр жил гаруйн өмнөөс л найзалж эхэлсэн түүхтэй.  Кристен Стюарт анх 2019 оны наймдугаар сард найруулагч Дилантай хамт яваа нь мөн л папараццичдын дуранд өртсөн. Тэдний харилцаа найзуудынх нь үдэшлэгийн дараа улам дотноссон. Түүнээс хоёр долоо хоногийн дараа жүжигчин Диланд сэтгэл татагдаж байгаагаа илчилж байжээ.

Ямар нэгэн зүйлд итгэлтэй байх шиг сайхан зүйл байхгүй. Үнэн хэрэгтээ бид юу ч мэдэхгүй шүү дээ. Таны итгэж болох цорын ганц зүйл бол та хэн нэгэнд хайртай байх юм.

2012 онд “Бүрэнхий” киноны жүжигчин Роберт Паттинсон /Robert Pattinson/-оос салаад төд удалгүй хувийн туслах Алисиа Каргайлтай болзож эхэлсэн ба тэд удаан хугацааны турш лесби гэдгээ нууцалж байв. Ингээд жүжигчин Кристен 2016 онд ижил хүйстнээ илүү сонирхдог гэдгээ чөлөөтэй ярьсан байдаг. Гэр бүл нь түүнийг бүрэн дэмжиж байдаг ч нийгмийн зүгээс түүнд байнга л дарамт шахалт ирдэг гэлээ.

Би лесби гэдгээсээ ичихээ байсан. Би зүгээр л энэ талаар сурталчилгаа хийх дургүй. Яг л хулгай хийсэн юм шиг санагддаг.  Энэ бол миний нууц байсан үе байсан гэж жүжигчин од нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Би хүүхэд байсан болохоор бусдад доромжлуулж байв. Одоо харин надад тааламжтай санагддаг гэж жүжигчин ярьсан байдаг.

Алисиа Каргайлтай хоёр жил хосын харилцаатай байсан юм. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Кристен хайртдаа албан ёсоор гэрлэх санал тавьсан ч энэ нь хурим хийх хүртэл гүнзгийрээгүй аж. Тухайн үед Кристен идэвхтэй эрэл хайгуул хийж байсан ба Кара Делевинийн  хуучин амраг Энни Кларктай тийм ч удаан хугацаанд болзоогүй байсан. Үүний дараа тэрбээр “PVRIS” хамтлагийн ахлагч Линдси Ганнулфсентэй болзож эхэлсэн гэсэн цуу яриа гарч байсан. Энэ цуу яриа батлагдаагүй.

Кристен Стюарт Францын дуучин Соко Стефани Соколинскитэй хамт олны өмнө гарч ирж байв. Энэ хугацаанд Кристений хамгийн урт үргэлжилсэн харилцаа үүсгэсэн нь загвар өмсөгч Стелла Максвелл. Дараа нь тэд салж, нийлж, дараа нь Кристен стилист Сара Динкинтэй хайр дурлалын холбоо үүсгэсэн. Гэвч энэ харилцаа нь удаан үргэлжлээгүй юм.

(Эх сурвалж: Hellomagazine)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button