НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХЭРЭГ: Дөрвөн настай охиноороо морь унуулж уралдуулснаас унаж бэртжээ

Жилийн жилд үндэсний их баяр наадмын өмнө хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудал хурцаар тавигддаг ч хүүхдүүд бэртэж гэмтэх тохиол буурахгүй хэвээр.

Тухайлбал, дөрөвхөн настай охиноо хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж уралдуулснаас гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ даваа гарагт /2019.06.24/ Дундговь аймагт Халзангийн уулын тахилга болжээ. Уг уулын тахилгын морины уралдаанд даага унаж уралдсан дөрвөн настай охин мориноосоо унаж бэртэн аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад оройн 23 цагт ирүүлсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад Халзангийн уулын тахилгад морин уралдаанд оролцож байсан морь унаач дөрвөн настай Д охин уралдааны үеэр унаж дөрвөн шүдээ хугалж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байжээ.

Уг хэргийг Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ.

Түүнчлэн эх сурвалжийн хэлж буйгаар “Д охин өөрийн эцэг эхийн уясан морины унаач болсон ба хамгаалах хэрэгсэл зүүгээгүйн зэрэгцээ морьд барианаас гарсны дараа нууцаар хойноос нь гаргасан байж болзошгүй хэмээлээ. Охины биеийн байдал одоогоор тогтвортой байгаа, хэд хоногоос эмчийн хамтаар нийслэл рүү эмчилгээнд явахаар болсон” гэлээ. 

Ж.ДӨЛГӨӨН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button