ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Реппер Трэвис Скоттыг найман хүний үхэлд буруутгаж шүүхэд дууджээ

Америкийн реппер Трэвис Скотт болон тоглолтын зохион байгуулагчдыг Техас мужид болсон “Astroworld” хөгжмийн фестивалийн үеэр үзэгчид хүмүүсийн хөлд дарагдан, найман хүн амиа алдсан билээ. Бид энэ талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад репперт хамгийн багадаа гурван удаа шүүхэд дуудагджээ.

Яллагдагчдын дунд реппер Трэвис Скоттоос гадна Дрэйк байгаа аж. Мөн “Live Nation” энтертайнмент үйл ажиллагаа явуулдаг компани багтсан талаар “CBS News” тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч тал Трэвис Скотт, Дрейк нарыг үймээн самууны үеэр тайзан дээр байж, тэднийг “үймээн самуун, хүчирхийлэл”-ийг өдөөн турхирсан гэсэн үндэслэлээр буруутгажээ.

Үүнээс гадна иргэний эрхийн хуульч Бенжамин Крамп ням гараг /2021.11.07/-т 21 настай Ноя Гутьерресийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдэгджээ.

Реппер Трэвис Скотт, концертыг зохион байгуулагч “Live Nation” компани, концертыг сурталчилагч “Scoremore” нарын эсрэг  нь Мануэль Соузе гэх нэхэмжлэгч нэг сая долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Шүүхэд “Тоглолтын үеэр ямар ч хяналтгүй цугларсан хүмүүс Мануэль Соузег газар унасны дараа бие махбодид нь ноцтой гэмтэл учруулсан” гэж үзжээ.

Скотт, Дрейк нар шүүх хурлын талаар тайлбар өгөхөөс татгалзав.

Арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын хөгжмийн наадмын үеэр үзэгчид олноороо цугларсан тул сүүлдээ шахцалдааны улмаас найман ч хүн нас баржээ.

Рэппер Трэвис Скоттын тоглолтын үеэр л чухамхүү ийм үймээн самуун дэгдсэн. Түүнийг тайзан дээр гарахад хүмүүс тайз руу ойртож сандралцаж эхэлсэн. Өөр олон арван хүн хохирсон. Тоглолтоор ажилласан хамгаалалтын албаныхан шахцалдсан олны урсгалыг зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шахцалдааны улмаас үзэгчдийн биед гэмтэл үүссэн. Хөхөрсөн, маажуулсан гээд 300 гаруй хүн мөн шүүхэд гомдол гаргажээ.

Хьюстоны цагдаа нар үүний дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Би-Би-Си” /ВВС/ агентлагийн мэдээлснээр, цагдаа нар цугласан олныг тайвшруулах гэж байх үеэр нэгэн үл таних этгээд харуул хамгаалалтын ажилтны хүзүү рүү нь тариураар бодис шахсан гэх хэргийг шалгаж эхэлсэн аж. Үүний улмаас хамгаалагч ухаан алдан унаж, эмч нар түүнд тусламж үзүүлсэн. Эмч нар хар тамхины хольцтой өвчин намдаах эм тарьж сэргэсээн байна.

(Эх сурвалж: Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button